Долоон байршилд замын ажил үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дараах автозамуудыг бүрэн болон хэсэгчлэн хаагдаад байна. Үүнд:

- Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг 2013 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл
- Зүүн салааны шинэ эцсээс хойшхи 1,2 км автозамыг 2013 оны 6 сарын 12-ны өдөр хүртэл
- СХД-ийн Үйлдвэрчний Эвлэлийн гудамжны “Баянхошуу” чиглэлийн 3,4 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын нэг хэсэг болох Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэлх 1,4 км автозамыг хааж, хучилтын ажлыг 2013 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл
- Сэлбийн хос гүүрийн хойд талын хөдөлгөөнийг хязгаарлаж, 7 сарын 9-ны өдөр нээнэ. Мөн Бэлх чиглэлийн 5 км автозамын төгсгөлийн ажлыг өнөөдөр эхлүүлж, 6 сарын 25-ны өдөр хүртэл
-  Жуковын музейн буцаж эргэдэг уулзвараас БЗД-ийн Тамгын газрын уулзвар хүртэлх 950 м замын урд талын урсгалыг 6 сарын 14 өдөр хүртэл
- Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг 7 сарын 10-ны өдөр хүртэл
- Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх 1 км автозамыг 6 сарын 17-ны өдөр хүртэл  тус тус хааж, зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бага зэрэг дутуу(49.0.203.16) 2025 оны 03 сарын 13

Гурвалжин гүүрний энд юм хийгээгүй юм байхдаа. Ямар хүмүүс зам хаагаад байгаан болоо... хэхэ

1  |  0
Top