Сүүлийн үед газрын дээрэм луйвар улаан цагаандаа гарсан. Тухайн газрыг эзэмшиж буй айл өрх, албан байгууллагын эзэн хэнбугай байсан ч падлий байхгүй. Газрыг нь луйвардаж л байвал боллоо гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг болж. Мэдээж эрх мэдэлтэй нь шүү дээ. Харин эгэл жирийн иргэн бол эзэнгүй алга дарам газар авах гэж хуулийн дагуу гүйгээд ч хүнд суртал, авлигад идэгдсэн нөхдүүд хөдлөхгүй. Танилынхаа хүчээр газар авдаг бичигдээгүй хууль энэ нийгэмд үйлчилдэг, өдгөө ч үйлчилсээр буй.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв л гэхэд анх 15 мянган м2 орчим эзэмшил талбай бүхий газартай байжээ. Харин өнөөдөр энэ байгууллагын хойд, урд талд орон сууц, ресторан, караоке, сургалт, сувилалын газар бүхий үндсэн 4 том барилга баригдаж, 2009 оны байдлаар 11 мянган м2 талбайтай болсон байна.
Төрийн өмчит байгууллага болохоосоо өмнө, 2011 оныг хүртэл Нийслэлийн өмчит “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн” нэртэй газар байхдаа эзэмшил газрынхаа 4/1-ийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль ёсоор алдсан байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун урд талбайд уг нь төв зам дагуу ногоон байгууламж байгуулагдсан байжээ. Гэтэл 2002 онд түр зөвшөөрлөөр ажилчдын гуанз нэрээр анх нэг давхар барилга баригдсан байна.
Улмаар уг барилга 2007-2008 онд 2 давхар болон өндөрсөж. Түүнчлэн арагшаа газар тэлэн сунгаж караоке, барьцаалан зээлдүүлэх төв, ресторан бүхий хувийн түрээсийн байгууламж болон хувирчээ. Энэ барилгыг эзэмшигч нь “Холливуд” гэх компани байдаг аж.
Түүнчлэн, тус компанийн эзэн нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан, өдгөө НИТХ-ийн гишүүн М.Ганбаатарынх гэнэ. Өнөөдрийн байдлаар энэ компанийн удирдлагаар М.Ганбаатарын гэргий нь ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа” гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Төвийн зүүн урд баригдсан 4 давхар байгууламж нь солонгос эзэнтэй “CRE” ХХК-ийнх юм байна. Хуулийн зөвлөх мөн л газар эзэмшилтийн байдлыг судлах явцад 246 мянган ам.доллараар зарсан гэх мэдээлэл байдаг аж. Гэхдээ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эргэн тойронд баригдсан барилга байгууламжуудын газрыг ихэнхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар хууль ёсны дагуу олгосон байдаг талаар тус төвийн удирдлагууд болон хуулийн зөвлөх О.Дарам хэлжээ.
Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын эзэмшил бүхий газраас ихэвчлэн ажилчдын орон сууц барих гэсэн нэрийдлээр танаж ирсэн байдаг бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ асуудал мөн л давтагдсан байв. Тус төвийн хойно ажилчдын орон сууц нэрээр 5 давхар барилга баригдсан ч тус хүрээлэнгийн ердөө нэг л ажилтан орон сууцанд оржээ. Мөн Израйль иргэний эзэмшил бүхий хувийн сувилал баригдсанаар улсын байгууллага эргэн тойрон дахь эзэмшил газраа алдаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 5 )
Hunii tolgoi deerh uwsii harj gaihaj bhaar uursdiinhuu tolgoi deerh buhliig har teneguudee
ene chin Hushga Myagmarjavyn huu shuu dee aav ni ardchilal yarij bult usersen uudushun hurandaa bdag yum
ene novsh MAN-nh uu bas edgeer ih luivarchdiig shuud buh nasaarni horih l heregtei dee dandaa buruu zamaar bayjsan muu buuljisnuud
намын нэр гутаасан балай юмнууд идэж уухаа бодох юм даа
ENE UGIINL HULGAICH GAR SHUU DEE TUUL GEJ HUJAA NOHORTEI HUUHEND NAADCHIN MASH OLON UURHAIN GAZAR ABCH OGCH DUNDAASN MONGO BOSOGSON DOO BASCHGUI TERNII NUUCN BAISIIN ABAH YUMAA ABAAD TUUL HAYSIIN JINHENE HOLBOMBOGCH BOLCON HEHEHE