Хорихоос суллагдсан иргэдийг ажилтай болгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

 Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр  Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг, ШШГЕГ-ын тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Амардорж нар хамтран баталлаа.  Хамтран ажиллах хугацаанд зорилтот бүлгийн 1400 гаруй иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлэх, ажилд зуучлах, мэргэжлийн сургалтанд хамруулах болон санхүүгийн дэмжлэгүүдийг тус тус үзүүлээд байна. 

Түүнчлэн хорих ангийн 30 нийгмийн ажилтанг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхөөр бэлтгэсэн байна. Мөн энэ онд нийт 19 төрлийн ажил хамтран хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, нийслэлийн харьяа 13 хорих ангид хүмүүжээд 2013 онд суллагдах иргэдийн судалгааг гаргах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлгөөнт бирж ажиллуулах, хоригдогсдыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хорих байгууллагуудын сэтгэл зүйчдийг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхөөр бэлтгэх болон “Анагаах хандлага” сургалтанд  хамруулан, сертификат олгох юм байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top