Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншснаар хүүхдийн парк хэдэн жил хаалгаа барьж шинэчлэл хийснийхээ дараа тэнгэрт хадсан үнэ өртөгтэйгээр нээлтээ хийсэн. Хуучин соц нийгмийн үеийн тоглоомуудаа сэргээснээс гадна хэд хэдэн шинэ тоглоос ашиглалтанд оруулсан учраас үнээ нэмэх болсон гэх ядруухан тайлбар хийн олны амыг тагласан.
Гэвч хаалгаа нээснийхээ дарааханаас эхлээд мөнөөхөн үнэ өртөг ихтэй тоглоомууд нь эвдэрч хэмхрэн тоглож байгаа хүүхдүүдийг ч, тоглуулж байгаа эцэг эхчүүдийг ч айлгаж сандаргаад эхэлсэн. Гэсэн ч паркийн удирдлага эцэг эхчүүд, тоглох хүсэлдээ автсан хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахаасаа илүүтэй хэвтэрчин дэх хэдэн төгрөгийг нь л авах ажиллагаа бодож суусан нь өдгөө гай тарихад хүрээд байна.
Өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдүүдээ тоглуулж байсан, амарч зугаалж явсан залуучууд айн сандарч ёстой л “Зүрх нь амаараа гарах шахав”. Учир нь хүүхдийн паркийн "Сансрын хөлөг" гэх савладаг тоглоомын гинж тасарч осол гарах дөхсөн ч паркийн удирдлагын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авсангүй.
Эцэг эхчүүд хий дэмий л хашгиралдаж, яана аа гэхээс өөр үг ч амнаас нь гарахаа болив. Учир нь “Сансрын хөлөг” тоглоомын гинж нь тасарсан ч савласан хэвээр л байв. Юу юугүй унаад ирэх нь үү гэлтэй тар няр хийх чимээ гарч, тасарсан гинж хүүхдүүдийн сууж байсан бүхээгийг савлах тоолонд цохиж байсан ч тус тоглоомыг зогсоох, тэр ч бүү хэл хурдыг нь сааруулах ямар нэгэн арга хэмжээ авсангүй.
Тоглоом ажиллуулж байгаа кассчны хэлж байгаагаар савлаж байгаа тоглоомыг зогсоох ямар ч арга байхгүй аж. Хар аяндаа л хурд хүч нь саарч байгаад зогсоно уу гэхээс биш автоматаар тоормослон зогсоох, хүн барьж аваад зогсоох ямар ч боломжгүй гэж байна.
Яг л тэдний хэлснээр “Сансрын хөлөг” гинж нь тасарсан гэсэн ч савласаар л байв. Тэгж тэгж өөрийн хүч нь саарч эхэлхэд нь барьж аван арайхийн зогсоосон юм.
Хөөрхөн алаг үрсээ тоглуулж баярлуулах гэсэн биш айлгаж ичээн нус нулимстай нь зууралдуулж орхисон эцэг эхчүүдийн ам мэдээж сайнгүй. Аргагүй шүү дээ. Тоглоомын аюулгүй байдал алдагдаж гинж нь тасарчихаад байхад нь “Өөрөө л зогсоно, өөр ямар ч арга байхгүй” хэмээн хүч нь саарахыг хүлээн зогсож байгаа паркийн ажилчдыг хараад хэн ч сайнаар хэлэхгүй нь мэдээж. Хүүхдүүдийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан ч азаар тоглоом салж уналгүй зогсов.
Хэрэв аль нэг тоглоомонд гэмтэл учирсан тохиолдолд тухайн тоглоомыг зогсоох, үгүй дээ гэхэд хурд хүчийг нь сааруулах арга хэмжээ авч аюулгүй байдлыг бий болгох ёстой. Гэтэл манай паркад тийм асуудал огтхон ч байхгүй бололтой. Тоглоомонд ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд эцэг эхчүүд л өөрсдөө арга чарга бодохгүй бол хүүхдүүдийнхээ амь насанд баталгаа алга. Ямар ч байсан өчигдөр хүүхдүүдээ тоглуулсан эцэг эхчүүд дахин паркийг зүглэхгүй боллоо.
Хүний амь насыг юман чинээ бодохоо больсон өнөөгийн нийгэмд ямар нэгэ осол аваар гарч хүүхдийн амь нас эрсэдлээ гэхэд хэсэгхэн хугацаанд шуугиж байгаад чимээ намжина. Өөрөөр хохирсны нь хохь болоод л үлдэнэ гэсэн үг.
Одоо "Галзуу хулгана" тоглоом мөд удахгүй ашиглалтанд орно гэж байгаа. Хэр баталгаатай юм бүү мэд. Ямар ч байсан тэргэрт тулсан үнэ өртөгтэйгээр л ашиглагдаж эхэлнэ. Товчхондоо хүүхдийн паркийн тоглоомон дээр сууна гэдэг нь амьд үлдэх азаа үздэг асуудал болж байх шиг.
Үүдээр нь орохоос эхлээд л үнэ өртөгөө нэхэж эхэлдэг эл байгууллагын үнэ өртөг өндөр гэдгийг дээр дурьдсан. Энэ сарын сүүлчээс эхлээд 15-20 мянган төгрөгийн такстайгаар хүүхэд багачуудад үйлчлэх төлөвлөгөөтэй байгаа парк руу ороход л хүн бүр 1000 төгрөг төлнө. Мөн тоглоомын тасалбараа тусад нь худалдаж авдаг. Харин таксын үнэ өөрчлөгдсөнөөр том хүн 20 мянга, хүүхэд 15 мянган төгрөг төлж ҮСАХ-д ороод бүтэн өдрийн турш бүх тоглоомоор хязгааргүй тоглох эрхтэй болно гэж байгаа. Нэгэнтээ үүдээр нь орохдоо л мөнгөө төлчихсөн учраас паркад өнжих, аль эсвэл гаднаас нь хараад л өнгөрөх хоёрхон солголтыг л хүүхдүүдэд тулгаж байгаагаас өөрцгүй.
Хүүхдийн эрх ашиг гэхээсээ илүү хүүхдийн хүсэл мөрөөдлөөр бизнес хийдэг эл парк үндсэндээ эрлэгт илгээх парк болжээ гэхэд хилсдэхгүй болжээ.

Сэтгэгдэл ( 14 )
zow bicheechee
ugaasaa yamar ch hariutslagagui shde ter heden ajilluulj bga yum humuus ni behelgeegee ch buren hiigeegui bhad haagaal irguuldeg shdee hun bn gej boddoggui bh oo uhsen bol yaana
arai ch de***uur uls ornii parkuud ni manaihaas sn togloomtoi tgd buren butel ajilgaag bainga shalgaj chanariin undur tuwshind ajillaj bna tehed manai park zuger l mungu olj bwal boloo boltsiin bna l da... alivaa yumiig hiihed olsiin uyd awah arga hemjee zaawal hiigdeh yostoi shd hamgiin chuhal ni ayulgui ajilga shu de parkiin udirdlaguud uursdiinhuu huuhduud uursduu suuj iim bdald orson bol yaj bga boldo... uursduu l bolj bwal bolo gsn setgehuitei huniirhuu pisdanud
naidvartai yum neg ch bhgui uhliin park gevel taarna
Tur zasag Mongol ulsiin ireedui bolson ur huuhduudiig hugjuuleh tedniig zuv bolovson busad ornii huuhduudiin adilaar togloj hugjih ter orching 100% burduulj uguusui ene meteer erh medeltei nuhud ni gazriig ni alsdaa avah zorilgoor tur zur chanargui heden nemgen tumuriin hogoor gazar avch baigaa ene argiig tur ni erh medlee zuv ashiglaj huraan avch turiin umchit huuhed zaluusiin chuluut tsagaa zuv bolovson ungruuh ene orching l bid husej baina IIM NIIGMIIN YADUURALD bidnii bitgii daguulaach eeeeeee
Bugdiig n xaax xeregtei
mongolchuud er ni yumiig ih ulguj avch sur bolgoj shalchgandag bolchijee holbogdoh humuus arga hemjee avna biz shalgandgaa bolimoor yumaa face deer bas buun shalchgansan garuud huuhen shig comment uldeej ntr bolioo eniigee
ӨНГӨРСӨН ЖИЛ БАЯЛАГИЙН ХАРААЛ ГЭДЭГ ШИГ БАРИЛГЫН ХАРААЛ БОЛЖ ХИЧНЭЭН ХҮН ЭРСДЭВ. ЭНЭ ЖИЛ ПАРКЫН ХАРААЛ ГЭГЧ БОЛОХ ВИЙ ДЭЭ. ТӨР ЗАСАГ МИНЬ ЗҮГЭЭР Л ЮМ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЗҮГЭЭР Л АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭМЭЭР БАЙХ ЮМ. ЮУ Ч ХИЙХГҮЙ ХҮНИЙ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГААД ХОРОЛХОЖ ЭЛДЭВ ХЭЛ АМ ХИЙЖ АРГАА БАРААД АВЛИГА ЭНЭ ТЭР ГЭЖ ЦОЛЛОЖ ОД БОЛЖ БАЙГАА ДУРАКУУД ДААНЧ ИХ ЮМ ТЭДНИЙГ ДЭМЖИЖ ӨӨХШҮҮЛЖ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙДАГ ДУРАКУУД БҮҮРЧ ИХ БОЛОЛТОЙ. ИНГЭЖ БАЙХЫН ОРОНД НЭГ ТЭНЭМЭЛ ХҮҮХДЭД НОМ ЗААВАЛ ИХ Л БУЯН БОЛНО ДОО
Ter shine galzuu hulgana ch dee.Her naidvartai boldoo? Manaikhan ch heneggui humuus shuu dee. Neg ni zalhuuraad l neg booltiig ni hiihgui orhihod l unuudur bish yum aa gehed heden jiliin daraa gai bolj medne. Ug ni toglomoor l bna daanch ch batalgaa alga daa.