Лениний музейн маргааныг шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 13:00 цагт болох гэж байна. Урт удаан хугацаанд намын өмчлөлд ашиглагдсаар ирсэн В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгон ашиглахын тулд шүүхийн шатанд хэргийг хэлэлцсээр байгаа билээ. Анхан шатны шүүх хуралдаан ашиглагч тал болох МАН-ын хүсэлтээр дөрвөн удаа хойшилсон юм. Энэ удаагийн шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, музейн ашиглагч тал болох МАН-аас Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд оролцох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top