Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг сураггүй алга болсон Герман иргэний асуудлаар Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Ч.Мандах өнөөдөр олон нийтэд хандаж хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрбээр нөхрийгөө хэлмэгдэж, гүтгэгдэж байна. Энэ мэт хууль бус үйлдэл цааш үргэлжилвэл хэд хэдэн ноцтой баримт дэлгэх болно гэв. Мөн мэдэгдэлдээ “Миний нөхрийг хууль бусаар цагдан хорьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэт нэг талыг барьсан мэдээлэл байнга гарч байгаа нь эл хэрэгт түлхэн унагаж хэлсээр шийтгүүлэх гэсэн зарим нэг хүмүүсийн явуулга хэмээн үзэж байна. Миний нөхөр энэ оны тавдугаар сарын гуравний өдөр өөрийн саналаар албан тушаалаа өгч улсын нууц задруулсан хэргээр байцаагдаж байсан нь үнэн.
Гэсэн ч төрийн нууц задруулсан гэх хэрэг нь тодроогүй. Гэтэл өнгөрсөн зургадугаар сарын гуравны өдөр дахин өөр хэрэгт холбогдуулан цагдан хорисон. Энэ нь өнөөх есөн жилийн өмнө алга болсон гэх ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбертэй холбоотой хэрэг юм. Гэхдээ тэр үед буюу есөн жилийн өмнө 2004 оны наймдугаар сараас 2005 оны наймугаар сарын хооронд манай нөхөр ОХУ-ын Москва хотын Холбооны аюулгүй байдлын академид суралцаж байсан бөгөөд манай гэр бүл ч мөн хамт байсан юм.
Түүнийг нь гэрчлэх хүмүүс ч зөндөө байгаа. Төрийн албан тушаал эрхэлдэг хүнийг заавал цагдан хорихгүйгээр гадуур шалгах бүрэн боломжтой байдаг гэсэн. Гэтэл ар гэрт нь хэлэлгүйгээр хувцасыг нь хүртэл солиулалгүй бариад найм хонож байна. Энэ байдал нь хүний эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл. Миний нөхрийг Сөрөх тангуулын газрын даргаар томилогдсон өдрөөс хойш янз бүрийн дарамт шахалтууд ирдэг байсан. Энэ нь манай нөхрийг албан тушаалаас нь буулгах гэсэн зохион байгуулалттай үйлдэл болов уу гэж бодож байна. Мөн хилс хэрэгт унаж зовож яваа нөхрийнхөө эрүүл мэнд амь насанд нь үнэхээр их санаа зовниж байна. Эл хэрэгт үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон холбогдох албан тушаалтнууд яаралтай анхаарлаа хандуулахыг хүсч байна. Хэрэв шаардлага гарвал өөрт байгаа тодорхой баримтыг дэлгэнэ” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 19 )
DELEG DELEG HUULIIN OMNO OCHIHOOROO BULAIGAA DELEGTSEGEED VNEN MON NI YALGARNA SHVV DEE TSOV DELGEED BAI DELGEED BAI SAIN VILS DELGEREH BOLTUGAI
пээ булайнууд бие биенийхээ булайг харилцан дэлгээд гоё оо гоё авгай хүүхнүүд нь хүртэл орооцолдчихсон онигооооооооо
horiod bval delgene horihgui bol delgehgui yumuu ...soloitoi nuutstai avgai bna daa horisnooroo l hori yu delgeh ni ard tumend il baig
Ene avgaig bas horioch gemt hereg nuun daragduulj bna shde
gargahgvi bol noogdohiig chin hellee shuu ain... Nymka-n style shdee. tegeed humuus nogoodhoosoo aigaad odoo Nymdrojiig yaaj chadahgvi baigaa biz dee ha ha. zurgeer l baigarai daa esvel... nogoodhiig chin
ailgaj gene 2dohi nymdorj garahnee!
ta ymar mergjilte hvn be tanii nohriig gagwal ta noctoi barimtaa delgehgv ymuu oagad tegj bga ymbe ta huuli bus ym medej bga bkl delgeh estoi ym bishvv
Цогтбаатар аа үнэн ялна чамайг энэ төрийн махны машин яаж ч чадахгүй бүгд захиалгатай хэлмэгдүүлэлт шүү
дэлгээч
Тэнэг Отгонбаяраас л дээр байна даа... Эхнэрийг нь хориод байхад би тэгсийн гээд гараад ирж ханиа хамгаалж чадахгүй арчаагүй царайлчихаад жиргэхээс өөр арьсаа хамгаалаад юу ч хийгээгүй
za Jinhen ursulduun garJ ehelj bna Elbegeee AMjilT :))
zuv shtee.. nohriigee horiulchihaad tegeed mangaigaad yavj baih yumuu
нөхөр нь энэ авгайд орон дотороо өдөр болгоныхоо ажилаа тайлагнадаг юм биш үү
zahiin 1 avgaid nuuts material yavj bdag...barij horioochee tsagdaa
yaahaar ene avgaid nuuts yavj bdag yum.. bas hamt barij horri
Tgeed ter notstoi barimtaa delgeech . Es tegvek chi uuruu notstoi barimt nuun daragduulj bsan hergeer Buruutgagdan shu de...