”Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргал согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, энэ сарын 9-нд 03-67 УБЗ улсын дугаартай хар өнгийн Бенз маркын суудлын жижиг тэрэгтэй явж байгаад осол гаргасан тухай манай сайт өчигдөр мэдээлсэн. Э.Жаргал нь осол гаргах үед өөрөөсөө гадна гурван залуутай бүгд согтуу явж байсныг эх сурвалжууд баттай хэлж байгаа.
Тэд нэгэн байгууллагын хашааг мөргөн нураан, замын хажуу талын анхааруулах тэмдгийг хугалсан, унаж явсан машин нь хөмөрч дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай хэргийн газарт байсан.
Азаар дөрвөн залуу гэмтэл аваагүй бөгөөд ойролцоо хүн явж хохирсон зүйл гараагүй юм. Уг хэрэгт эд материалын хохирлоос өөрөөр эрдэнэт хүний амь нас хохирсон асуудал гараагүй учир замын цагдаагийн газраас хариуцлага ноогдуулах асуудлаас хэтрэхгүй аж.


Доорх 4 машиныг benz S500-тай согтуу жолооч мөргөсөн байх магадлалтай тухай өчигдөр мэдээлсэн. Доорх хэрэгт Эрэлийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалыг холбоотой эсэхийг мөн шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 2 )
odo bux zuiliig toluuleed daraa ni neg sain torgood tegeed shorond xataa. arai zooldchix vuu yav
bayanii sheesuud vxjexgu yawdaaaa