Мөнгө угаасан, авлига авахыг оролдсон байж магадгүй хэргээр шалгагдаад байгаа улстөрчид юу ч хийхээс буцахаа байчихав уу, аль эсвэл номын цагаан солио гэдэг шиг мөнгөний солио туссан юм биш байгаа. Ийн хэлэх учир байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэн цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Сэжигтэн нь дөрвөн банкны 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансаар 2009-2013 оны хооронд 13.9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг удаа дараагийн үйлдлээр өөрийн нэрийн дансаар байршуулсан байжээ. Эл хэргийг өдгөө Улсын мөрдөн байцаах газрын Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа.
Гэтэл сэжигтэн О.Эрдэнэсолонгын нөхөр болох УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр удаа дараа эсэргүүцлээ илэрхийлэн “Тийм их мөнгийг миний гэргий мэдэхгүй. Барьж ч үзээгүй. Шалгавал намайг шалга. Надад ямар хэрэг шахсан ч би хүлээхэд бэлэн байна” хэмээн жиргэсэн юм. Мөнгөөр цатгалдсан улстөрчид наранд байх, нарсанд байх ч адилхан болчихсон юм уу. Аль эсвэл гэргийг нь бариад хорьчихсонд бухимдаж ийн хэлэв үү. Эсвэл хуулийн байгууллагын дарамт, шахалт хэрээс хэтэрч, хийгээгүй хэргийг сэтгэл зүйн эрүү шүүлтээр хүлээлгэдэг тогтолцоонд шилжчихээд тухайн хүн хэнбугай ч байсан хэрэг хүлээдэг болчихоод байна уу. Ямар ч байсан УИХ-ын гишүүн байх эсэх асуудал хамаагүй болж байгаа бололтой. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын дарга З.Энхболд хэрэг төвөгт орооцолдоод байгаа Ё.Отгонбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах санал тавьсан гэх мэдээлэл байна.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ямар ч хэрэг тулгасан хүлээхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлчихсэн учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалз гэдэг саналыг тавьж байгаа бололтой. Харин хүлээж авах эсэхийн ам алдсан эрхэм гишүүн өөрөө л мэдэх байх даа.
Үүнээс гадна өчигдөр эхэлж өнөөдөр үргэлжилж байгаа МИАТ-ийн “Дайны эрсдлийн сан”-гийн их хэмжээний мөнгийг угаасан хэргийн шүүх хурлын үеэр бас сонин содон мэдээлэл сонсогдов. Тодруулахад эл хэрэгт МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, төрсөн дүү “Монголиан Эйрлайнес” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нар шалгагдаж байгаа.
Шүүх хурлын үеэр МИАТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн “Би 2005 онд МИАТ-ийн комерийн захирлаар ажилласан. “Монголиан Эйрлайнес” группын захирал. Гаднаас ямар мөнгө орж ирж байгааг Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нар мэддэггүй байсан. 2007 оны шинэ жилийн үеэр Г.Саранчимэгийн дансанд хийгээд авсан. Ганц ч төгрөг Г.Саранчимэгт үлдээгүй. Би шүүхийн өмнө хариуцлага хүлээж 4 тэрбум төгрөгийн торгууль төлөхөд бэлэн байна” гэв.
400 мянган төгрөг биш, 4 сая төгрөг биш, 4 тэрбум төгрөг шүү. Тэр төлөхөд бэлэн байна гэнэ ээ. Төрд төлөх гээд байгаа 4 тэрбум төгрөгийг Ч.Хоролсүрэн хаанаас олов. Төрийн халааснаас суйлсан мөнгөө төрд төлөөд өөрийгөө аварч үлдэх гарц сонгож байгаа нь энэ үү. Мөнгөнд цатгалдана аа гэж...
Х.Амгалан

Сэтгэгдэл ( 18 )
OVOO LUIVARCHIN YUM DAA TSAANA BAIGAA BOLOD YARIAD HEEL HAHUULDAH NI ARD TVMENIIG SAIN SHALAG HERGIIG NI DAHIAD TSADALAAD SHALAG
төрийг 4 тэрбумаар хахуульддаг яасан овоо гар вэ айн бүх данс үл хөдлөх хөрөнгий нь битүүмжлээд байхад шдэ юм цаана нь байна даа манайхаан өшөө л сайн ухах хэрэгтэй байна даа эднийг
Эд нартай олон жил орлогчоор нь ажлаад орыг нь залгаж арыг нь дааж яваа Жаргалсайханыг Хурцын даалгавараар аргалсан юм уу?
Торийн монго биш онгоцоор зорчигсдын монго би эд нарт илуу толж байсан монгоо авмаар байна
амьд явхад ичмээр юм чинь илэрлээ ш тэ. нэг мөсн амиа хорлчих доо Отгоо.хэн хэндээ хал палгүй сальяав ард түмэн ч баяртай бх болно
iim otgonbayariig ilruulseneeree ogzruulsanaaraa olon sain taltai. uuruur helbel daraagiin songuulid garah humuus surgamj avch 4 hana hurtel chihtei yum bilee tiimees luivardaj mungutei boloh gej bish uneheer l eh orniihoo tuluu ajil heregcheer ajillah sonirhol turuulj songuulid ursulduuleh unench shudarga orchin burdene gesen ug. tiimees iim bogino bodoltonguutiin too ulam l hureegee humij bgaa shuu gedgee medej avzgaag!! ogzruulj sjalga shiitge!! iim olon humuusiig ilruulj hariuzlaga huleelgehiig irgen bi shaardaj bna!!!
Toluul toluul toluul!!! Uls aldsan munguu irgeed olj avag tednees!! ter mongooroo zaluusdaa eruuljin byaldarjuulah sportiin zogzolbor tuv barij ugj terend ni zaluus bid yavj bainga dasgal surguuli hiij bie byaldraa hugjuulj ter hireeree oyun uhaan mini sergej tesver tevcheertei bodoltoi olon ard irged bii bolno. ingesneeree irgeed irged bid uursdiin amidraliinhaa batalgaanii tuluu end tendehiin gadnii guilgachdiin 5 zaasand hudaldagdahaargui huchtei saruul uhaantai baij ter bur hyamd shiidver gargaargui alivaad ardni gartal bodoj chaddag bolno!! Iim l irged minii uls orond heregtei. emneleg eruul mendiin tuv hangalttai bgaa hun uvdsuniih ni daraa erduu tuhain hunii emchilgeenii tuluu!!! Getel bidend yaj uvduulehgui uvduhgui baihuu gesen uridchilen hamgaalah huvi huniig hugjuuleh chiiregjuuleh negdsen surgalt sportiin tuv erduu baihgui shv dee!! odoo bid ungursniih ni daraa yah ve bish unguruhuus ni bolohoos ni umnu uridchilj alsiig harj toozson shiidver gargadag uhaantai boloh heregtei bna.
yu l bolood bna da
yu l bolood bna da
Zuud bailgui dee
tolgoigoigiin usand sain hed dureed avahad dahiad l huvirna naadahchin oorooro duulj ehelne xe xe
хуц 4хөн тэрбумаар ард түмнийг хуурч чадахгүй.үлдсэн мөнгийг нь тэгээд яах гэж байгаа юм.Өөрөө авъя гэж нэг ёсондоо төртэй наймаалцаад байгаа юм уу
Horolsuren eeree deeree buh hergiig huleeheer bolj mergeljliin ovgor hulgaich shig zan gargaj bna daa. Shorond l hoorondoo tohirch dee.
Hujaa nar shig zaazaar avah heregtei ene garuudig Tegehgui bol Mongold hezee ch*******arilahguiee
MANii HULGAICH NAR ELBEGDORJ ZUGEER BAIGAA HUNIIG HORIOD BNA GEED L GOMDOLLOOD BAIGAA. ENE NAMIIG HAAH TSAG BOLJEE. SAIN HULGAI HIIJ IH MUNGUTUI BOLIYO GEVEL MANd ELSEEREI.
Ard tumnii amidralaas denduu xol tasarch torol ni ariljaad baigaa ene terbumtanguud unexeer xeterseen. Enkhbayaraas exleltei ene buzar luivarchdaa Tor zasag gesgeej xariutslaga tootsox baixoo.
Бурхан минь надад 100 сая төгрөг хайрлаач
...ene chin zuud uu...