Гадаад иргэнийг хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг шалгах хуулийн хугацааг нэг сараар сунгалаа. Түүний хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа. Харин УМБГ-аас шалгаж, тавдугаар сард багтаан прокурорын хяналтад шилжүүлэх байсан ч нэмж тодруулах шаардлагатай учраас дахин нэг сараар сунгасан байна. Ингэснээр Ч.Баттуулын хэргийг энэ сард багтаан Нийслэлийн прокуроын хяналтад шилжүүлэх юм. Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр хяналт тавьж байгаа бол өмгөөлөгчөөр К.Бауржин ажиллаж байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.12 гэсэн дөрвөн зүйл ангиар буруутган, улсын яллагчийн зүгээс 25 жилийн ял төлөвлөөд байгаа билээ. Тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөн, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачиж булснаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )
AAN MUUSAIN GADAADIIHANIIG YAHAV DEE NEG 2 HAYATADIIG BOL SAIN BAISAN YUM
Hun alsan yanhang zaazaar avah heregtei.. baliar shunaltai iim zaluugaasaa
bolj bna. tegexdee sain ajillaj chadsangui