Хүлээлт үүсгээд байгаа орон сууцны ипотекийн зээлийн нарийвчилсан журмыг өнөөдөр олон нийтэд танилцуулна.
Өнөөдөр болох “Шинэчилж шийдье 222” уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Монголбанкны удирдлага холбогдох албаныхан орон сууцны зээлийг хэрхэн иргэдэд олгох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр болжээ.
Мягмар гарагт орон сууцны зээлийн нарийвчилсан журмыг олон нийтэд танилцуулна гэдгээ өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд мэдэгдсэн байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )