Баянхонгорт дахиад л мөнгөн ус илэрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын I багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мичид марал” үйлчилгээний төвийн байранд хууль бус, гар аргаар мөнгөн усаар алт хайлуулах үйл ажиллагаа явуулж байсныг олж илрүүлжээ. 
Тус объектод Mini-melting Furnace маркын хайлуулах зуух байрлуулж зуухны дээд хэсэгт 70 х 1.2 метрийн агааржуулагчийг 80 см орчим урттай хоолойд холбож агаар сорогч буюу винтлятороор мөнгөн усны ууршсан хэсгийг гадагшлуулдаг байдлаар ашигладаг нь тогтоогдсон байна.

Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн ус илэрсэн объектоос 150 метр радиуст байрлах сургууль, цэцэрлэг, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг  түр  зогсоожээ.ОБЕГ-ынхан түр хугацаагаар хаагдаад буй сургууль, цэцэрлэг, худалдааны захыг хэвийн ажиллах нөхцлийг нь яаралтай бүрдүүлж, химийн хорт бодисын хор уршгийг арилгах, тархалтыг зогсоох, зэрэг яаралтай ажлуудыг хийж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
menget(202.179.10.230) 2025 оны 03 сарын 13

menget Gansuh novshiin hiisen ajil

1  |  0
Setgegdel uldeegch(202.72.246.106) 2025 оны 03 сарын 13

Altnii soliorol gedeg bolj bn da mungunii tuluu yugaa ch uguhuus butsahgui bolson tsuvuun tsag irjee

1  |  0
ninja(202.179.23.34) 2025 оны 03 сарын 13

Нинжанууд монголыг бүхлээр нь Хонгор сум болголоо. Төр дийлэхгүй болсон

1  |  0
Top