Манипуляцийн арга бачийн үндсэн зорилгуудын нэг бол ингэж "тархиа бариулсан" байгаа хүмүүс олон нийт үүнийгээ огт мэдэхгүй сэжиглэх ч үгүй байх явдал бөгөөд тэдний дотоод ухамсар, тархийг элдвийн цаад башир зорилгоор зориудаар бүтээсэн кино, ном сэтгүүл, дуу хөгжим, бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өдөр шөнөгүй хаа сайгүй балбан хүчээр бүрдүүлсэн байгаа тархины угаалгыг нь хүмүүс өөрсдийнхөө үзэл санаа, "миний санаа бодол" гэж эндүүрч бүр улайран зүтгүүлж байх явдал юм!!!
1. Олон нийтийн анхаарлыг чухал асуудлуудаас холдуулж тэднийг ач холбогдолгүй зүйлүүдээр байнга завгүй байлгах
Нийгэм олон нийтийг далдаас залж удирддаг үндсэн арга бол улс орны улстөр, эдийн засгийн чухал асуудлууд болон эрх мэдэлтнүүдийн гаргаж байгаа маш амин чухал шийдвэрүүдээс ард түмэн - олон нийтийн анхаарлыг холдуулж байх арга юм. Үүний тулд эрх баригчид, эрх ашгийн бүлэглэлүүд мэдээллийн орон зайг ач холбогдол багатай мэдээллүүдээр байнга дүүргэж байдаг. Олон түмний анхаарлыг гол чухал асуудлуудаас холдуудах, тэднийг сатааруулах энэ аргын хувьд маш чухал зүйл бол жирийн олонхи хүмүүст шинжлэх ухаан, эдийн засаг, сэтгэлзүй, тархи сэтгэхүй судлал ба кибернетикийн талаархи гол чухал мэдээллүүдийг олж авах боломжийг олгохгүй байхад оршиж байдаг.
- Нийгэм доторхи бодит чухал асуудлуудаас иргэдийн анхаарлыг байнга холдуулж байх,
- бодит ач холбогдол багатай асуудлууд - хов жив, цуурхлууд, эсвэл ид шид, мухар сүсэг уруу тэдний анхаарлыг нь сэм түлхэж байх.
- Хүмүүсийг бодит ямар нэг ач холбогдолгүй зүйлээр байнга завгүй байлгах,
- тэдэнд одоогийн байгаа байдлаа, бодит амьдралаа эргэцүүлэн тунгааж бодох цаг үлдээхгүй байх
Энэ нь яг л мал амьтдыг бэлчээрээс нь шууд хотонд нь хөөн оруулж байгаатай адил (“Тайван дайны чимээгүй зэвсэг” номын хэсгээс ) ажил юм.
2. Асуудлуудыг зориуд үүсгэж дараа нь шийдэх арга замуудыг "хэлж" өгөх
Энэхүү аргыг “асуудал-хариу үйлдэл-шийдэл” гэж бас нэрлэдэг. Эрх баригчдад хэрэгтэй байгаа арга хэмжээнүүдийг нийгэмд тулгахын тулд нийгэм ийм арга хэмжээнүүдийг авахыг шаардах тооцоогоор хүн амын дунд тодорхой хурц асуудал үүсгэж чадах нэг тийм нөхцөл байдлыг – асуудлыг зориуд бий болгодог. Жишээ нь, эдийн засгийн хямрал, амьдралын доройтлыг зориуд үүсгэж иргэдийн нийгмийн эрхүүдийг зөрчих, Хүний эрхүүдийг хумихыг гарцаагүй байдал мэт тэднээр хүлээн зөвшөөрүүлж байдаг.
3. Зугуухан дасгаж алгуурхан хэрэглэх арга
Ямар нэг хүлээн авах аргагүй арга хэмжээг нийгмээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд түүнийг алгуурхан, өдрөөс өдөрт, жилээс жилд чимээгүйхэн нэвтрүүлж хийдэг аога юм. Чухамдаа яг ийм аргаар зарчмын цоо шинэ нөхцөл байдал буюу 1998 - 2000-аад оны нийгэм-эдийн засгийн онцгой нөхцөл байдлыг (неолиберализм) олон улс нийгэмд тулган хүлээлгэсэн юм.
Төрийн оролцоог бүх зүйл дээр хумих, хувьчлал явуулах, ирээдүйдээ итгэлгүй байдал, тогтворгүй байдал, бүх нийтийн ажилгүйдэл, амьдралд хүрэлцэхгүй хөдөлмөрийн цалин хөлс гэх мэтийг чухамдаа энэ аргаар зугуухан хүлээн зөвшөөрсөн юм. Хэрэв энэ бүхэн нэгэн зэрэг ил ойлгомжтой болсон бол хувьсгалд хүргэх байсан нь гарцаагүй билээ.
4. Гаргаж байгаа шийдвэрийнхээ гүйцэтгэлийг түр хойшлуулж "амраах"
Нийгэмд халтай шийдвэрийг ард түмэнд тулган хүлээлгэх өөр нэг арга бол түүнийг “гарцаагүй хүлээн авах ёстой ба сөрөг үр дагаврууд бараг үгүй” гэж шийдвэрээ танилцуулж эхний энэ шатанд бол ирээдүйд хийж хэрэгжүүлэхээ тэднээр одоохондоо зөвхөн хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Яг одоог бодвол ирээдүйд гарах золиосыг хүмүүсээр зөвшөөрүүлэх нь хамаагүй хялбар байдаг.
Нэгдүгээрт, хүмүүсийн хувьд энэ бүхэн нь яг одоохондоо болохгүй. Хоёрдугаарт, учир нь хүмүүсийн ихэнхи нь “маргааш болтол зай ч байна”, “ийм золиосуудыг тойрч гарч болох байх” гэсэн гэнэн мөрөөдлөөр амьдрах дуртай байдаг. Ийм байдал нь хүмүүсийг ийм халтай өөрчлөлтүүдийн тухай бодолдоо аажмаар дасч яг цаг нь болохоор хүлцэнгүй хүлээн авахад нь бэлтгэдэг.
5. Ард түмэнтэй яг бага насны хүүхдүүдтэй харьцаж байгаа мэт харьцах
Нийгэм олон нийтэд хандсан ихэнхи суртал ухуулгууд нь сургуулийн насны оюуны хоцрогдолтой хүүхдүүдтэй харьцаж буй мэт эсвэл ухаан эрүүл биш хүмүүстэй харьцаж байгаа мэт болхи учирлалууд, гэнэн дүрслэлүүд, тэдэнд таалагдах үгүүд, зальжин хандлагыг ашиглаж байдаг.
Сонсогчдыг төөрөгдөлд оруулахыг илүү их хүсч байгаа тэр хүн яриандаа мэдээжийн залхуутай үг хэллэгүүдийг илүү хэрэглэж “унтуулахыг” хичээж байдаг. Яагаад гэж үү? “Хэрвээ аливаа хүн үрүү 12 настай эсвэл бүүр бага насны хүүхэд үрүү хандаж байгаа мэт байхад ийм далд ховсдлын хүчээр тэр хүний хариу үйлдэлд бас шүүмжлэлтэй, эрүүл саруул үнэлэлт дүгнэлт бага болсон байдаг”.
6. Хүний эргэцүүлж шүүн тунгааж бодох оюун ухаанд нь биш харин түүний
хийсвэр сэтгэл хөдлөлд нь илүү их хандаж харьцах
Хүний сэтгэл хөдлөлд хандах нь хүмүүсийн шүүн тунгааж бодох чадварыг нь “гацаахад” хэрэглэдэг сонгодог арга мөн бөгөөд энэ аргыг хэрэглэсний үр дүнд чухам юу болоод байгаа тухайг эргэцүүлэн бодох ёстой оюун ухааны чадварт нь илүү нөлөөлж байдаг. Хүний сэтгэл хөдлөлийн шинж чанарыг ашиглах нь тухайн хүний далд ухамсар уруу тодорхой бодол санаанууд, хүсэл тэмүүлэл, айдас түгшүүр, албадлага эсвэл бүүр нэг хэв маягийн үйл хөдлөлийн загварыг нэвтрүүлэх тэр үүдийг нээж өгдөг байна.
7. Энгийн хялбар байдлыг тахин шүтдэг болгон хүмүүжүүлж нийгэм
хүмүүсийг төөрөгдөл мунхарал дунд барьж байх
Улс нийгэм, олон нийтийг далдаас залж удирдах, тэднийг өөрийн эрхшээлд оруулж барьж байхын тулд ийм аргууд, техникүүдийг бүүр ойлгох чадваргүй болгохыг эрмэлздэг. “Нийгмийн хамгийн доод давхаргын хүмүүст олгож байгаа боловсролын чанар нь аль болох өнгөц, хямд төсөр байх ёстой ба нийгмийн дээд давхаргынхнаас доодчуудыг ангилж байгаа энэ мунхарал нь тэдний давж гарч ирэх түвшнээс дээгүүр байх ёстой”. (“Тайван дайны чимээгүй зэвсэг” номын хэсгээс )
8. Хялбар - энгийн болхи ойлголт, аж байдлаараа гайхуулж байхыг хүмүүст
байнга өдөөж энэ байдлыг нь дэвэргэж байх
Нийгмийн олонх хүмүүсийн дунд, ялангуяа хүүхэд залуучуудын дунд боловсрол мэдлэггүй мулгуудуу, ичгүүр сонжуургүй бас хүмүүжилгүй байх нь моод гэдэг бодол санааг зугуухан ил далд аргаар нэвтрүүлж байдаг.Үүнд элдэв шоу үзүүлбэрүүд, хөнгөн марзан агуулгатай сонин сэтгүүл, ТВ-ийн болхи ухуулга, ятгалгыг байнга их ашиглаж байдаг.
9. Чи өөрөө л бүхэнд буруутай гэсэн дотоод мэдрэмжийг нь байнга хүчтэй
болгож байх
Аливаа хүнийг түүний гай зовлон, амьдралд зөвхөн тэр хүн өөрөө л буруутай гэж итгүүлж байх, энэ нь түүний өөрийнх нь боломжууд, чадварууд эсвэл хүчин чармайлтын дутуугаас болсон гэдэгт түүнийг үнэмшүүлж байдаг. Үүний үр дүнд одоогийн энэ нөхцөл байдал, эдийн засгийн дэглэмийн эсрэг тэмцэхийн оронд тэр хүн өөрөө өөрийгөө улам доош нь хийж бүх зүйлд өөрийгөө буруутгаж эхэлдэг. Энэ нь тэр хүнийг улам гутруу, уруу байдалд оруулж эцэстээ юу ч хийхгүй гараа хамхин сууж байхад хүргэдэг. Харин энэ байдлын эсрэг ямар нэг зүйл хийхгүйгээр одоогийн байгаа байдлаа өөрчлөх боломжгүй юм !
10. Жирийн хүмүүс өөрсдийнхөө тухай мэдэж байгаагаас илүүтэйгээр тэдний тухай мэдэж байх, үүнийгээ эсрэг нь чадварлаг ашиглаж байх
Сүүлийн 50 жилд гарсан шинжлэх ухааны амжилтууд нь эгэл жирийн хүмүүсийн мэдэж байгаа зүйлүүд ба одоогийн ноёрхож байгаа анги давхаргынхны мэдэж байгаа зүйлүүдийн хооронд тасархай ялгаа гарахад хүргэсэн юм. Энэ байдал улам бүр нэмэгдэж байна.
Биологи, нейробиологи судлал ба хэрэглээний сэтгэл зүйн шинжлэх ухааны ачаар одоогийн энэ “систем” нь хүн гэдэг бодгалийн бие бялдарын ба сэтгэлзүйн талаар хамгийн орчин үеийн мэдээллүүд ба тэдгээрийг ашигласан нарийн арга техникүүдийг өөрийн мэдэлд оруулсан юм. Энэ “систем” нь Хүн гэдэг бодгалийн тухай жирийн хүн өөрийнхөө тухай мэдэж байгаагаас хамаагүй илүү их зүйлийг мэддэг болсон байна. Энэ бол ихэнхи тохиолдолд энэ “систем” хүмүүсээс өөрсдөөс нь ч илүүтэйгээр тэднийг далдаас сэм удирдаж залж байх боломжтой болсон ба иймээс улам илүү их эрх мэдэлтэй болсон гэсэн үг юм.Үүнийгээ нийгэм олон түмэнд очиж байгаа мэдээллийг нэг эх үүсвэрт хатуу барих, бага дунд их дээд боловсролын одоогийн агуулга, хэлбэрээр дамжуулан хийж ирсэн юм.
Ноам Хомски бол Америкийн нэрт эрдэмтэн, философч, нийгмийн зүтгэлтэн, олон номын автор, улстөр судлаач хүн юм. Тэрээр Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн хэлзүй судлалын профессор, ХХ зууны дэлхийн шинжлэх ухааны хамгийн алдартай зүтгэлтнүүдийн нэг юм. Түүний бичсэн хэл судлалын онол ба хүний дотоод ухамсар, түүнийг танин мэдэхүйн шинжлэх ухааны олон бүтээлүүд нь дэлхийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэд, багш судлаачдын дунд хүлээн зөвшөөрөгдөж алдаршсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
хүүеэ наадах чинь бур ямар ч салбарын дарга суудалтай эрх мэдэлтэй бүхэнд хамаатай дандаа баримталдаг зарчмууд байна ш дээ. ийм болохоор л монголын ард түмэн нүхэн дотор амьдардаг юм байна даа. ийм нөхцөлд яах вэ? бичээрэй!!!!