Амьдралын гашуун үнэн, эрээн бараан талыг илүү тодоор харуулсан “Ларьдма” уран сайхны киноны нээлт өнгөрөгч бямба гарагт “Тэнгис” кинотеатрт боллоо. Нээлтийн арга хэмжээг “ТВ-Коктейл” хамтлагийнхан хөтөлсөн бөгөөд олны танил уран бүтээлчдийг цуглуулж чадсан томоохон үйл явдал болсон юм. Дуучид, жүжигчид, найруулагч, загвар өмсөгчид гээд л тэнд хуран цугласан үзэгчдийн анхаарлыг татсан олон хүн энэхүү киног сонирхохоор иржээ.
“Ларьдма” киноны продюссерээр ажилласан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа энэ үеэр “Монголын гэр бүлүүд битгий энэ кино шиг байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ уудалж зогссон бөгөөд амьдралд ухаарал, болгоомжлол хэзээ илүүдэхгүй, мөн хар гэдэг зүйл хайрыг хэрхэн үгүй болгож байдгийг ойлгож ухаараасай хэмээн үзэгч хосуудад захисан юм. Ингээд уг киноны нээлтийн арга хэмжээнд ирсэн зочдын зургуудаас сонирхуулья.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 5 )
LARDIMA GEDEG CHINI AMIDRAL GESEN UG GEED BAISAN BIZDEE.
Navchaa egch mundag sain jujigchin.Uran buteeld ni amjilt husie! Oor zondoo olon mongoliin uran saihanii kino buteen hiigeerei gej husie. Navchaa egch maani Lardima egch bolchihsonuu.Ulam ih saihan kino b idendee uzuuleerei.Mongol kino mandtugai.
Navcha ih taalagddag shu chadvartai sain jujigchin gj boddog busdas arai l uur purevsuren ch gsn ene kinond dajgui togloson bsn bugded ni amjilt husie
цугларсан олон хүмүүс нь ч яахав амьдрлын түвшин дээгүүр улс бололтой. харин гудамжаар хөглөрөх******нь арай биш ээ. манайхан гудамжинд хогоо хаяхгүй байж чадахгүй мөн ч олон жилийн нүүрийг үзлээ дээ. сурахгүй юм гэж бас байдаг л юм байна даа. монгол хэзээ хоггүй улс болох юм болоо