Дээрмийн хэрэг ихээр гарах боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан дээрэм болон бусад төрлийн хэргүүд нэлээд бүртгэгдэж байна. Үүнээс өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрмийн хоёр хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах иргэн Б-г гэртээ байхад нь Завхан аймгийн харьяат 18 настай эрэгтэй П, 16 настай эрэгтэй Э нар гэрт нь орж айлган сүрдүүлж, «Ална гэж заналхийлэн хүлж, 200 мянган төгрөг, болон « Самсунг» маркийн гар утас зэргийг нь дээрэмдэн авч явсаныг цагдаагийнхан илрүүлжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн I хороонд «Алтайнхүдэр» ХХК-ийн гадна байсан хүмүүсийг Японы ЭСЯ-ны харуулын цагдаа нар шалгахад Дорнод аймгийн харьяат Г-г, Төв аймгийн харьяат 25 настай Н, 16 настай эрэгтэй Ш нар согтуурсан үедээ зодож гар утсыг дээрэмдэж байхад үйлдэл дээр нь барьсан байна.

Дээрх хэргүүдийг харьяа цагдаагийн хэлтсүүд шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top