Дандарбаатарын гудамж буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос хойш Цайз захын уулзвар хүртэлх 0.9 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг 5 сарын 04-ний 23 цагаас эхлэн 7 хоногийн хугацаанд бүрэн хязгаарлаж ажиллахаар боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй энэхүү зам барилгын ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байгаа юм.
7 хоногийн турш хаалттай байх уг зам Баянзүрх дүүргийн 16, 22 дугаар хороодын нутаг дэвсгэрт харъяалагддаг юм.

Сэтгэгдэл ( 0 )