Ихэнх нутгаар хур тунадас орж сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

               Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
7 хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж сэрүүснэ.

                         2013 оны 05 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн  уулархаг  нутгаар шөнөдөө  0-5 градус хүйтэн,  өдөртөө  10-15 градус,  Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20    градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд  16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө  3 градус хүйтнээс  2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө  6-11 градус, өдөртөө  15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд  5-10 метр, зарим газраар секундэд  12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Бүх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө  25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр. Шөнөдөө  8-10 градус, өдөртөө  22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд  5-10 метр,    зарим газраар секундэд  12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар  12-17 градус,   өдөртөө нутгийн баруун хэсгээр  23-28 градус, нутгийн зүүн хэсгээр  27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд  5-10 метр, шөнөдөө түр зуур секундэд  16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө  7-9 градус, өдөртөө  17-19 градус дулаан байна.

                                  2013 оны 5 дугаар сарын 07-ноос 5 дугаар сарын 11-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв
7,8-нд ихэнх нутгаар, 9,10-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 7,8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top