Буу, сумны үнийг үндэслэлгүйгээр нэмэх боломжгүй болгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 04

Монополь байдлаа ашиглан буу сумны үнийг хэт өндөр үнээр зарж байгаа тухай гомдол ШӨХТГ-т байнга ирэх болсонтой холбогдуулан Монгол улсын хэмжээнд галт зэвсгийг нийтэд худалдах зорилгоор хилээр оруулах зах зээлд "Асэ трейвэл", "Хорсменклаб" ХХК-уудын үйл ажиллагааг хянаж үзэн тус тус давамгай байдалтай ахуй эрхлэгч гэдгийг нь тогтоолоо.

 Ингэснээр давамгай байдлаа ашиглан үнээ дур зоргоороо нэмэх, зориудаар хомсдол үүсгэх байдлыг зогсоох боломжтой болж байгаа аж. 20 ширхэг нь 30 мянган төгрөгний үнэтэй байдаг сумыг нэг ширхэгийг нь 25000 төгрөгөөр зардаг, бууны үнээ гурав нугалж байна гэх гомдолыг тус газар нь шалгаж байгаа бөгөөд үнэхээр иргэд, хэрэглэгчдийн гомдол шалгалтын явцад тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авч болохоор боллоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.104.16) 2025 оны 03 сарын 13

tegeed hyamdarsan yumuu

1  |  0
Зочин (122.201.18.195) 2025 оны 03 сарын 13

Унэн шуу ойрхон ойрхон ороод л унэ асуухад асуух болгонд нэмэгдсэн байдаг 2011 онд 1500000 байсан випер 2012 онд 2300000 болчихсон байна ойрд асуугаагуй бур нэмэгдээ биз орсолдогчгуй болохоор аргагуй дэ

1  |  0
jantsan(122.201.18.45) 2025 оны 03 сарын 13

mash zuw bayrlalaa

1  |  0
Top