Дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх анхны бие даасан уран бүтээлийн анхны тайлан тоглолтоо энэ сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд хийсэн. Л.Лувсандоржийн шүлэг, З.Батсүхийн хөгжим “Таван эрдэнэ” дуугаар нэрлэгдсэн энэхүү тоглолтонд эрхэм дуучны маань уран бүтээлийн хамтрагчид болох МУСГЗ Б.Отгон, МУСТА Б.Пүрэвсүрэн, тэргүүтэй уран бүтээлчид оролцсон юм. Түүнчлэн МУУГЗ Г.Мэнд-Оёоо, МУУГЗ Ч.Сангидорж, хөгжмийн зохиолч МУСГЗ Л.Балхжавын аяалгуу, сэтгүүлч, яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Өмөөрөх эх орон”, МУСТА Б.Пүрэвсүрэнгийн аяалгуу “Хослон жаргая”, Найданжавын шүлэг Баянмөнхийн аялгуу “Хайрын бороо”, Б.Лувсандоржийн шүлэг, 3.Батсүхийн аяалгуу “Таван эрдэнэ”, МҮОНТ-ийн бүтээл болох “Амьдрал чиний төлөө” хэмээх 70 ангит киноны дуу “Амьдрал жаргалын дуулал” гэх мэт монголын дууны урлагийн нэрт төлөөлөгч нарын сор болсон олон гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүлсэн юм.
Түүнчлэн тус тоглолтод Монгол улсын “Ятгын чуулга”, бүжгийн “Хатан туул” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон билээ. Тэгвэл анхны бие даасан тоглолтоо амжилттай хийсэн дуучин бүсгүй маань ССАЖЯ-аас олгосон “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх цол тэмдгийг “Таван эрдэнэ”-ийн тайзан дээрээ хүртсэн нь үзэгч олныг ихээхэн баярлуулсан явдал болжээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 3 )
Malaa malla gej bichsen pizdad helie. Chi muu iljigniihee mahiig idej hahaj yheerei.
МОНГОЛЫН СТА ГЭДЭГ ТЭМДЭГ ҮНЭХЭЭР ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛЖЭЭ. МОНГОЛЫН УРЛАГИЙН АЛТАН ҮЕИЙНХЭН МААНЬ ЗАРИМ НЬ ОДОО Ч СТА-ТАЙГАА Л ЯВНА. ЗАРИМ НЬ СТА Ч АВЧ ЧАДАЛГҮЙ ӨӨД БОЛЦГООСОН. ӨНӨӨДРИЙН ЭНЭ ЗАЛУУЧУУД ИЧИЖ АМЬДРАХ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ ???
yu ch hiij ehleegui anhnii togloltoo hiij bgaa hund yahaara CTA ugduhiim be? Naad temdeg chini ymarch ner hundgui bolloo sh dee. Jaahan bodoltoi ugch bmaar yumaa. Heden tug ugsun hund l zugeer ugdeg yum bol eor ni bhaa bolichuul yadgiin