2012 оны аравдугаар сараас БНСУ–ын визний шинэ журмын дагуу иргэд удаа дараа гомдол гаргасны дагуу зарим өөрчлөлтийг оруулжээ. Тухайлбал тус орны визийг авахын тулд иргэд 10–20 сая төгрөгийг банкинд өөрийн нэр дээр байршуулсан байх ёстой гэсэн журмыг эхний ээлжинд 30 хувиар, мөн нэг жилийн хугацаанд Нийгмийн даатгалын санд 1,4 сая төгрөг төлсөн иргэн ямар нэгэн барьцаа мөнгө банкинд байршуулалгүйгээр БНСУ–ийг гэр бүлийн хамт зорих боломжтой болжээ.
Визний журамд гарсан өөрчлөлтүүдийг БНСУ–ийн элчин сайдын яам удахгүй цахим хуудсандаа нийтлэх бөгөөд энэ өөрчлөлт нь 5–р сарын 13–наас мөрдөгдөж эхлэх юм байна.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )