“Лантуун дохио” төрийн бус байгууллагаас хүний наймааны эсрэг залуусын үндэсний хөдөлгөөн байгуулахаар болжээ. Тус хөдөлгөөний нээлт энэ сарын 5-нд “Art house” төвд болох юм байна. Үүний зэрэгцээ “Лантуун дохио”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн үндэсний төв, Хүний эрх хөгжлийн төв зэрэг төрийн бус долоон байгууллага хамтран хүний наймаа, хүчирхийллийг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардахаар төлөвлөж байгаа ажээ.
Хүний наймаа манай улсад ямар хэмжээнд байгаа талаар тухайн чиглэлээр 10 гаруй жил ажилласан байгууллагын бодит судалгаа, мэдээллийг хөдөлгөөний нээлтийн үеэр иргэдэд хүргэх юм байна.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )