Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Шинэ дөл” цогцолборын урд байрлах “Траст” хиамны цех өнөөдөр дэлбэрсэн байна. Дэлбэрэлт 14.30 цагийн орчимд болсон бөгөөд үүний улмаас хоёр хүн шархадсан гэх мэдээлэл байгаа юм. Чухам юунаас болж дэлбэрэлт гарсныг холбогдох байгууллагаас нь шалгаж байгаа төдийгүй гал гарсан даруйд түргэн тусламжийнхан 12 минут, гал сөнөөгчид 13 минутын дараа "Траст" хиамны цехэд очсон байна.

Сэтгэгдэл ( 0 )