Монгол Улс соёлын өвөө олон улсын сүлжээгээр хамгаална

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Cүүлийн үед манай улсад өрнөж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдээс болж соёлын өвийг хадгалж, хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Ялангуяа соёлын эд зүйлс буюу хөдлөх соёлын өвийн хулгай, дамлан худалдаалах явдал эрс нэмэгдэж байгаа нь зөвхөн манай улсын төдийгүй эрчимтэй даяарчлагдаж буй дэлхий дахины сэтгэл зовоосон асуудал болжээ.

Олон улсын худалдаа, аялал жуулчлал дахь улстөр, эдийн засгийн хориг саад багассан нь аливаа улс үндэстний тусгаар тогтнолын нэг баталгаа болсон соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гаарахад нөлөөлсөн гэж үндэсний болон олон улсын шинжээчид санал нэгтэйгээр дүгнэдэг.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс (МҮК) энэ оны дөрөвдүгээр сард соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр ажилладаг цагдаа, хил, гааль, тагнуулын байгууллага болон ССАЖЯ-ны мэргэжилтнүүдийг Италийн соёлын өвийг хамгаалах Карабиенири алба, олон улсын эрүүгийн цагдаа ИНТЕРПОЛ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын Урлагийн бүтээлийн хэлтэс, Францын Соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх үндэсний газарт сургалтанд хамруулж, тухайн хоёр улсын Соёлын яам, хил, гаалийн мэргэжилтнүүдтэй ажил хэргийн холбоотой болгож, туршлага судлуулжээ. Энэ үйл ажиллагааг Монакогийн Вант Улсын санхүүжилтээр хэрэгжиж буй “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top