Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга Н.Мөнхгэрэл гэгч АН-ын гишүүн Б.Түвдэндоржийг машинаараа дайрч алсан тухай мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугисан. Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд МАН-ынхан цагдаад гомдол гаргасан байна. Тэд санаатайгаар ийм мэдээлэл тарааж намын нэр хүндэд халдлаа шалгаж хариуцлага тооцож өгнө үү хэмээн хүсчээ.
Үүнтэй яг адилхан хэрэг мөн гарсан. МАН-ын мэдээлэл технологийн хэлтэсийн дарга Б.Цогтгэрэл оны өмнө Орхон аймгийн АН-ын ИХТ хүний аминд хүрсан тухай худал мэдээлэл тараасан хэрэгээр аавынд сууж, 21 сая төгрөгөөр торгуулахаар болчихоод байгаа. Тэгвэл уг асуудалд орооцолдож байсан Б.Цогтгэрэл “ийм мэдээлэл тараасан сэтгүүлчдэд 461 дүгээр ангид хэрхэн 24 хонож, 21 сая төгрөгөөр торгуулах талаар зөвлөлгөө өгнө” гэж хошигножээ.

Сэтгэгдэл ( 2 )
YU YARIAAD BAINAA MAL MAN-IINHAAN UNEN GEED TV-EER ALUULSAN ZALUUGIIN ZURAGTAIGAA GARAAD BAIHAD BALIAAR BUZARTAI NAM SHD
nam uls tor gj hunii amind hureed