Битлз бол буруу замаар будаа тээлгэсэн нийгмийн асар том явуулга

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Нэг хүн танд “Битлз” бол хүний дотоод ухамсарыг өөрчлөх зорилготой, хүн төрөлхтний урьд өмнөх түүхэнд давтагдаж байгаагүй нийгмийн асар том нэг туршилтын үр дүн гэж хэлсэн гэж төсөөлөөд үз дээ. Бас энэ группын өргөн олон түмэнд тархсан нэр хүнд бол америкийн болон английн нийгэм судлаач эрдэмтдийн зориуд зохиомлоор хийсэн ажлын үр дүн гэж...

Өөрсдийнхөө эрүүл ухааныг ийм нөлөөн доор тавиад туучихсан, “Ливерпулын дөрвөл”-ийн манай зарим нэг улайрсан фэнүүд тэр хүнийг бараг л хэдэн хэсэг болгон тасчин хаях гэх байх аа. Харин үлдсэн хэсэг нь ийм юм хэлсэн хүнийг шоолон хөхрөлдөж эсвэл солиотой параной гэж шошгоо наах гэж оролдох байх. Ялангуяа тэд 1960-аад оны “sex, drugs and rock-n-roll” уриатай байсан хиппи болон рок залуучуудын хөдөлгөөний сургийг сонсож Битлзын зарим дууг нь сонсож “хориотой алим” хазахыг хорхойсож байсан бол. Манай улс социалист бусад орнуудын нэгэн адил барууны орнуудын хүн амыг нэрвэсэн тэр бүх ниймийн туршилтууд, доргионуудаас хол хөндий байсан хэдий ч жараад оны тэр уур амьсгал - урсгалууд бидэнд ч гэсэн хүрсэн байсан юм.

Мэдээжийн хэрэг, “Битлз” байгаагүйсэн бол рок хөгжим ч гэж, түүний олон фэнүүд дагагчид гэж байхгүй байх байсан биз ээ. Өнөөгийн рок хөгжмийн бүх чиглэлүүд нь металлаас авахуулаад поп хүртэл бүгдээрээ жараад оны рокоос эх үүсвэртэй юм. Хэрэв “300-гийн хороо” номын автор, английн тагнуулын албаны хурандаа асан Джон Колманы баталж бичиж байгаад итгэх юм бол энэ группын ихэнх хит дуунуудынх нь хөгжмийг зохиосон Теодор Адорно бас “дээрээс” өгсөн заавраар ажиллаж байсан олон тооны хэвлэл, мэдээллүүдийн хэрэгслүүд үүнд гар бие оролцоогүй байсансан бол “Битлз” хэзээ ч ийм их нэрд гарсан хөгжмийн хамтлаг болохгүй байсан ажээ. Энэ тухай дээрхи номноос дэлгэрэнгүй уншаарай, өөр бас онц сонирхолтой зүйлүүд их бий дээ...

Олон хүмүүс үүнийг худлаа гэж хэлж болох юм, учир нь энэ бүхэн нь эрүүл ухаантай нь зөрчилдөж байгаа нь тэр юм. Харин тэгвэл хаанаас түүний энэ “эрүүл ухаан” үүсч гарч ирсэн юм бэ гэдэг асуултыг хэн нэгэн эргэцүүлэн бодож байсан болов уу? Тэгээд бас энэ “эрүүл ухаан” чухам яагаад түүнд ганцхан бас хаанаас анх үүссэн юм бэ гэдгийг... Үүнийг эсэргүүцэх хүмүүс “Битлз” хамтлагийн түүхээс голдуу хүнээс дуулснаа цөөн хэдхэн нь энд тэндээс уншиж үзснээ заавал гайхуулан ярьж эхлэх болно. Энэ бүх түүхэн доторхи бүх юм нь чин үнэнд нийцэх мэт!

Гэвч энэ түүхэн дотор нь Теодор Адорногийн тухай нэг үг, үсэг ч байхгүй байгаа юм. Тийм болохоор, хэрэв тэдний энэ бүх түүхэн дотор нь энэхүү чухал хүнийг огт дурьдаагүй болохоор түүний тухай, хийж байсан ажлынх нь тухай ярих, шүүн хэлэлцэх боломжгүй болгочихож байгаа юм. Дор хаяж албан ёсоор ярих шүүн ярилцах ... Гэвч энд нэг хүнийг хуурч мэхлэхээс бөөн сүрэг болсон хүмүүсийг зальдаж мэхлэх нь илүү амар хялбар байдагт хэргийн гол учир нь оршиж байгаа юм. Бөөн хүмүүст “бүгд л тэгж боддог” эсвэл нийгэмд танигдсан нэр хүндтэй “том хүмүүс хэрэг дээрээ ийм ийм байсан гэж ярьцгааж байсан” гээд хэлээд нэг үз дээ. “Бүгд л ингэж боддог шүү дээ” гэдэг үндэслэл нь хязгаарлагдмал мэдлэг оюун ухаантай жир олонхийн хувьд үнэхээр том шалтаг шалтгаан байдаг аа...

Энэ бүх уянгын халилаа дуусгаад асуултын хамгийн гол мөн чанар уруу нь орцгооё : бараг хүн бүхний мэдэх зарим “чин үнэнгүүд”-ийг нь авч үзье. Харин итгэх эсвэл итгэхгүй байх нь Таны “хувийн” хэрэг ээ.

Тэд өөрсөдтэйгөө хамт энэ дэлхийд “итгэл найдвар, энхтайван ба хайр”-ыг авчирсан гэцгээдэг.

“Битлз” яаж ингэж ийм галзуу нэрд гарч чадсан юм бол оо? Энэ асуултанд голдуу ингэж л хариулцгаадаг: Ливерпулын энэ дөрвөн залуу зөвхөн авьяаслаг хөгжимчид байсан төдийгүй сая сая залуу хүмүүсийн зүрх сэтгэлүүд үрүү түлхүүрийг олж чадсан гэцгээдэг. Джон Леннон нөхдүүдтэйгээ хуучирсан тэр нийгмийн байгуулалтыг эсэргүүцэн тэмцэж байсан гэдэг. Бас баячуудын эсрэг, хүмүүсийн бэртэгчин үзлийн эсрэг, харгис хэрцгий байдал мөн хүчирхийллийн эсрэг байсан гэцгээдэг. Нэг үгээр хэлэх юм бол, тэд нэг тийм рок-коммунистууд байсан мэт ярьцгаадаг. Францын агуу их хувьсгалаас большевикуудын өвлөж авсан байсан нөгөө “эрх чөлөө, тэгш эрх ба ахан дүүс” гэдэг уриаг санаж байна уу?

Харин одоо энэ бүхнийг арай өөр талаас нь авч үзье. “Үл үзэгдэх гар ба Түүхийг хуйвалдаан байсан гэдэг өнцгөөс авч үзвэл” нэртэй номыг бичсэн Ральф Эпперсон америкийн зохиолч Gary Allen-ы хэлсэн үгүүдээс иш татсан байдаг: “Манай залуучууд манай энэ ихэс дээдсүүд (истеблишмент)-ийн эсрэг эсэргүүцэн тэмцэж байна гэж бодоцгоодог. Харин энэ истеблишмент нь үнэн хэрэг дээрээ манай бүх радио, бүх телевизүүд, олон хувь хэвлэгддэг томоохон сонин сэтгүүлүүд мөн энэ рок группын хөгжим ба гишүүдийг нь америк энэ амьдралын хүчирхэг зэвсэг болгон хувиргасан байгаа дуу бичлэгийн студиудыг нь өөрсдөө эзэмшдэг юм шүү дээ”. Энд манай Монголын өнөөгийн энэ амьдрал нэртэй амь зуулгын гэж нэмэх ёстой байх аа.

Тэгвэл эндээс нэг асуулт заавал урган гарч байгаа юм. Яагаад энэ капиталистууд өөрсдийн үзэл санааны “дайснууд” байсан “Битлз”-д туслах хэрэгтэй байсан юм бол? Хэрэв энэ “дайснууд” нь аюулгүй, тэгээд ч истеблишмент өөрөө тэднийг хяналтандаа бүрэн барьж байсан тохиолдолд л. Хэрэв тийм байсан юм бол, 1965 оны 7-р сард “Их британийг цэцэглүүлэх үйл хэрэгт гарамгай хувь нэмэр оруулсны төлөө” хатан хаан нь энэ дөрвөн хөгжимчнийг Британийн эзэнт гүрний одонгоор яагаад шагнасан нь ойлгомжтой болж байгаа нь тэр юм. Юуны тулд Их британийн эзэн хатан – протестант шашны ёс суртахууныг хадгалан хамгаалагч – 1960 оны залуучуудын тэр хувьсгалын удирдагч, нэрт үймүүлэн эсэргүүцэгч Джон Ленноныг ийм өндөр дээр одонгоороо шагнасан юм бол? Джон Леннон дараа жилийнх нь зун “Загалмайтны шашин эрт орой хэзээ нэгэн цагт хэнд ч хэрэггүй болно. Энэ шашин жижигсээр эцэстээ алга болно” гэж мэдэгдсэн шүү дээ. Эсвэл энэ залуучуудын хувьсгал гэгч нь эхнээсээ аваад эцэст нь хүртэл далдаас төлөвлөж байсан, хөгжмийн нот шиг тоглосон нэг том жүжиг байсан байсан уу?

Олон олон түүхэн бодит баримтуудыг дурьдаж иш татсан Джон Колманы энэ номыг уншсны дараа бол иймэрхүү зүйлүүд солиотой юм шиг санагдахаа огт больдог. Тэрээр “Битлзын ер бусын амжилт” бол хуучин нийгмийн системийн эсрэг залуучуудын хар аяндаа үүсэн гарч ирсэн эсэргүүцэл бослого байгаагүй. Харин ч яг эсрэгээрээ, энэ бол хүсэл эрмэлзлэлийнх нь эсрэг дотоод ухамсарыг нь өөрчлөхөөр төлөвлөсөн байсан хүн амын томоохон зорилтот [залуучуудын] бүлэг үрүү маш эвдэн бусниулах чадвартай нэг элементийг оруулах зорилготой үл баригдах тэр хуйвалдагчдын маш нарийн боловсруулсан нэг төлөвлөгөө байсан ” гэж тооцдог. Түүний үзэж байгаагаар бол, “хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд битлүүдийн эргэн тойронд жинхэнэ ухаан солиорлыг зориуд өдөөж бий болгоогүйсэн бол Ливерпүлээс гаралтай энэ алиалагчдын групп уруу хэн ч анхаарлаа хандуулахгүй байсан юм”. (“том улсуудаас өөр хүмүүст итгэдэггүй” синдромтой зарим хүмүүст өнөөгийн поп одууд хэрхэн яаж “нэрд гардгийг” эргэн нэг санахыг зөвлөж байна)

Харин 12-тийн сөрөг тоналийн дуугаралтын энэ системийг “Битлз”-д зориулж хөгжмийн нэг нэрт онолч зохиосон ажээ. Ийм дуугаралт нь хүний далд ухамсарт нөлөөлж дотоод сэтгэлийн эвзүйг эвдэж тавгүйтүүлдэг байна. Ийм учраас хүн ямар нэг  гаднын "хурц"  зүйлийг "хүсч" эхэлдэг ажээ. Хүмүүсийн Харьцаануудыг судлах Тавистокийн институт болон түүний Стэнфордын судалгааны төв хамтран тэр үеийн залуучуудын өвөрмөц хэллэгийг нь (“тинэйджер”, “cool” болон бусад олон үгийг нь эрдэмтэд-нийгмийн судлаачид зориуд зохиож өгсөн ажээ) мөн хувцаслалтыг шинэ хэлбэр маяг, үс засуулалтыг нь зохион бүтээж өгсөн байна. Нэг үгээр хэлэх юм бол, амьдралын шинэ хэв маягийг (битчүүд, хиппичүүд, “хагарсан үеийнхний”) зохион бүтээсэн байжээ. Ийнхүү нөлөөллийн зорилтот бүлгийн нэг хил хязгаарыг тодорхой ялгаж заагласан байсан ба яг энэ бүлэг нь сая сая залуу хүмүүсийг өөрийн энэ шинэ шашин шүтээндээ татан оруулсан ажээ.

Барууны залуу үе, ялангуяа америкийн залуучууд 1964 оны 2-р сарын 7-нд “Ливерпулийн дөрвөл” нью-йоркын Кеннедийн нисэх онгоцны буудалд газардсан цагаас хойш эхэлсэн нэгэн цоо шинэ эрс хувьсгалын эргүүлэгт татагдан орсон байсан юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар хэдхэн өдрийн дотор “Битлз” асар олон хүний чихэнд хүрсэн билээ. Битлзийн араас АНУ уруу бусад өөр олон рок группууд цувах болсон ажээ. Одоо бол рок концертууд америк залуучуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг нь болсон байлаа. Яг энэ рок “концертуудтай” хамт бараг нэгэн зэрэг залуучуудын дунд элдэв хар тамхи хэрэглэх явдал газар авч шууд хамаарлаар өсч байсан байна. Сонсогчдын чихний хэнгэрэг болон бүх бие цогцос уруу нь шууд балбаж байдаг нам давтамжийн энэ хүнд авианы даралт цохилтууд нь сонсож байгаа залуусын дотоод далд ухамсарыг нь аймшигтай дүлийрүүлэн жингүйдүүлж “өөрийн мэдрэлгүй болгож” байдаг тул дурын хүнийг шинээр хар тамхи татаад амсаад хэрэглээд үзэхийг ятгахад маш хялбархан байдаг ажээ. Ердөө л “бүх хүмүүс л ингэдэг” гэсэн шалтагаар...

Яг энэ үед щвейцарийн эм үйлдвэрлэлийн “SANDOZ” компанийн нэг химич эрготамин гэдэг хүний дотоод ухамсарыг аймшигтай өөрчилдөг олон “хар тамхи” эмүүдийн нэгийг химийн аргаар нийлэгжүүлэх аргыг олсон байжээ. Энэ бол лизергиний хүчил, өөр нэг нэр нь LSD гэдэг хар аймшигт хор – шахмал эм юм. Ингээд энэхүү шахмал эм – химийн хорыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр газар сайгүй колледжууд болон рок концертууд дээр үнэ төлбөргүй тарааж эхэлсэн байна. Хар тамхи - мансууруулах бодис – сэтгэцэд нөлөөлдөг эмүүдийн тархалт нүдэн дээр илт өссөөр байсан ч Наркотиктой тэмцэх газар нь энэ нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохгүй байсан ажээ. Насанд хүрсэн ахмад үеийнхэн нь үүнд эгдүүцэж тэмцэж эхэлсэн боловч тэд энэ хар тахалын жинхэнэ эх үүсвэр – хүнд рок хөгжим үрүү биш харин түүний үр дагаврууд уруу өөрсдийн бүх уур хилэнгээ хандуулсан ажээ. Тэд энэ бүхнийг зохион байгуулсан тэр хүмүүсийг л биш харин гагцхүү залуучуудыг, эцэг эхчүүдийг нь, хууль сахиулах байгууллагуудыг үүнд буруутгаж байсан юм.

Рекламдаж болохгүй, харин [байнга энд тэнд] ярьж хэлэлцэж бол болноо!?

Амьдралын энэ шинэ хэвшлийг - сексийн хувьсгал гэгчээ мөн мансууруулах бодис хар тамхийг хэрхэн яаж рекламддаг юм бэ гэж үү? Маш амархаан. Хар тамхиийг рекламдаж болохгүй тул түүнийг одоо бол мансууруулах бодис – сэтгэцэд үйлчилдэг эм тариа гэм мэтийн нэр өгч энд тэнд сонин, сэтгүүлийн хуудаснаас, ТВ-ийн дэлгэцээр яриад л яриад л байдаг. Телевизийн янз бүрийн нэвтрүүлгүүд зохион байгуулж тэнд “судлаачид, эмч нар, шинжээчид” шүүн хэлэлцэж байгаа нэрийн доор үнэндээ бол наркотикуудыг рекламдаж харин оролцож байгаа үзэгчид янз бүрийн санал бодлоо хэлж ярьж байдаг. Сонин сэтгүүлүүдэд энэ асуудлыг өргөнөөр шүүн хэлэлцэж эхэлдэг. Энэ бүхний үр дүнд энэхүү хэлэлцэгдэж байгаа асуудал нь өөрөө нийгмийн далд ухамсарт гүнзгий сууж үлддэг байна. Залуучууд болон ахмад үеийнхэн энэ тухай мэдээллийг өөр өөрсдийнхөөрөө янз бүр хүлээн авч байдаг тул ТВ-ийн дэлгэцнээс эдгээр “наркотикын ухуулагчид” зөвхөн залуучуудад ойлгомжтой байхаар хэлж ярьж байдаг байна. “Ямар нэг асуудлыг зориуд бий болгохын тулд түүнийг олон нийтийн дунд ярьж хэлэлцэж эхлэх ёстой” гэсэн барууны сэтгэлзүйчдийн нээсэн далд сурталчилгаа, ятгалга ухуулгын төмөр мэт хууль зүй тогтол байдаг... Хэлэлцэх нэрийн доор хүмүүсийн дунд рекламдсны дараа л ямар нэг асуудал үнэхээр бодит хурц болдог ажээ.

Хар тамхитай тэмцэж байгаа тэмцэл гээч бол хулхи дүр эсгэлт юм. Энэ том бизнест нь хэн нэгэн ганц нэгээрээ орохыг оролдох, эсвэл жижигхэн хэмжээний хар тамхийг олж устгаж байгаагаа сүр бадруулан харуулдаг. Афганистан 2001 оноос энэ тал дээр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болж дэлхийн бүх хероины хэрэгцээний 90 хувийг хангаж байгаа... энэ нутаг дэвсгэр одоо хэний бүрэн хяналтанд байгаа билээ...?!

Энэ бүхэн хэнд, юуны тулд хэрэгтэй юм бэ гэж үү?

Хэрэв жараад орны залуучуудын тэр хувьсгал нарийн төлөвлөсөн ажиллагаа байсан гэдгийг зөвшөөрөх юм бол нэг зүй ёсны асуулт урган гарч ирж байгаа юм: энэ бүхэн юуны тулд байсан юм бэ?

Нэгдүгээрт, мэдээжийн хэрэг мөнгөний төлөө. Шоу бизнес гэгч алсаас харуулж агаар чичирхийлүүлж мөнгө хийх арга нь асар их мөнгө баялгийг цаад эзэддээ авчирдаг. Зардлуудаа хэдэн арав зуу нугалдаг байна. Хөгжим бол хүний нэгдүгээр зэргийн зайлшгүй хэрэгцээнүүдэд багтдаггүй. Гэвч хөгжмөөр асар олон тооны хөгжимчид, продюсорууд, дуу бичлэгийн студиуд хооллож байдаг. Барууны орнуудад хөгжимтэй нягт холбогдсон байдаг хар тамхины наймаа бүүр ч их орлого авчирдаг байна.

Энд хэлэхэд хамгийн гол нь, эхлээд фашистуудыг хожим коммунистуудыг бүх үгээрээ харааж цоллож гүтгэж гуйвуулж шошго зүүж байсан барууны улстөрчид, үзэл сурталчид, эрдэмтэд нь өөрсдөө хувь хүн нэг бүрийг бүрэн эрхшээл хяналтандаа оруулахын тулд ийм нэгэн шинэ тоталитаризмын хэлбэрийг бий болгосон юм. Энэхүү хувьсгал нь үнэн хэрэг дээрээ барууны залуу үеийг нь эрх чөлөөтэй болгоогүй бөгөөд харин ч эсрэгээрээ дөнгөлж орхисон ажээ. Джордж Оруэллийн “энэ эрх чөлөө бол боолчлол” гэсэн байдгийг эргэн нэг саначихаарай!

Битлз : Хувьсгал 9 (Нийгмийг элдэв зуршилд сургах төсөл!)

Нэмэлт мэдээлэл хайх үгнүүд:  Beatles on drugs, Beatles social project гэм мэт асар их мэдээлэл бий. Гагцхүү Монгол Хүн та хөмөрсөн тогооноосоо цухуйж нүдээ нээх чихээ онгойлгох л хэрэгтэй байна.

Хэрэв урьд өмнө нь үе үеийн залуу хүмүүс тухайн тэр үеийнхээ улстөр-нийгмийн шударга бус байдлын эсрэг, ирээдүйн сайн сайхныхаа төлөө хэзээд тэмцэж ирсэн боловч одоо үеийн залуучуудын бүх хүч чадал, цаг хугацаа нь бидний амьдралын “тоглоомын дүрэм” болох нийгэм-улстөрийн салбараас “компьютер, айпад, гар утасны “хоосон” виртуал орчин, элдэв өмд пүүз, аль тээр хол болж байгаа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тоглолтуудын одуудыг бараг л виртуал ах дүүс болчихсон үзэж суудаг, сексээс өөр юм сонирхдоггүй яг тэдэн шиг хоосон зүрх сэтгэлтэй хүмүүс л дотор нь байдаг тэр хов хоосон ертөнц” үрүүгээ улам бүр шигдэх болсон юм. Манайд одоо харийн рок поп хөгжмийг дөвийлгөж монгол ардын дуу нийтийн дууг хавчиж хажиглаж байдаг нь эмгэнэлтэй. Поп дуу гэдэг бол popular music - популярная музыка - нийтийн дуу гэсэн үг шүү дээ. Ганцхан ялгаа нь гадаадынх...

            Битлзийн түүхийн зарим хачин зүйлүүдээс...

1963 онд анхын пянзаа бичүүлсэн энэ групп 3-хан жилийн дараа, 1966 оны 8-р сард хамгийн сүүлчийн концертоо тоглоод 1970 онд алдар нэрийн оргилд байхдаа, ердөө 11-хэн жил оршин тогтоод таран одсон юм. Гэвч 1969 оны 8-р сард, тэдний дуу хөгжмийн загалмайлсан эцэг Теодор Адорно (жинхэнэ овог нь Визенгрунд) нас барсан нь энэ группын бутрах шалтгаан болсон байх үндэслэлтэй гэж бичдэг.

 

 

Адорно 1931 он хүртэл Франкфуртын их сургуульд багшилж байгаад 1934 онд Герман жүүдүүдийг хавчин шахаж эхэлсний Их британи руу цагаачилсан байна. Харин 1938 оноос АНУ-д ажиллаж байжээ. Тэнд орчин үеийн рок поп хөгжмийг хэрхэн яаж залуусын тахин шүтээн болгох, тэдний толгойд өөр юу ч орж ирэхгүй байлгахын тулд рок поп хөгжмийг хэрхэн бурханчлуулах чиглэлээр судалгаа явуулж бас энэ хөгжмийг сонсогчдын тэр дотоод хүлээн авалтыг нь бодиттой нэг зүйлийг цаанаас нь хүсүүлэх – "биежүүлэх” чиглэлээр сэтгэлзүй ба нийгмийн туршилтууд явуулж байсан байна!? Өнөөгийн Барууны уран зохиол, соёл урлаг рекламыг яг ийм өнцгөөс судалж олон туршилтууд хийж байсан тэргүүлэх судлаачдыг нэг байжээ. Энэ талаар одоогийн барууны нийгэмийн сэтгэлзүй судлалын хэд хэдэн гол бүтээлүүдийг бичсэн ажээ. Ийм болохоор бодит түүхэн энэ баримт нь өнөөгийн энэ дэлхийн бүх зүйл тийм ч хялбар ойлгомжтой, "бидний төлөө" бус гэдгийг дахин нэг удаа баталж байгаа юм!

 

        

 

БИТЛЗ  бол ОЛОН НИЙТ, ЗАЛУУ ҮЕИЙН зүй ёсны ЭСЭРГҮҮЦЛИЙГ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЛГЭСЭН АСАР ТОМ НЭГ ТӨСӨЛ


“Битлз” – ийн зарим дуунуудын нэрс, үг дотор наркотикын тухай далд утга санаа нилээд байдаг байна.

“Yellow submarine” – усан доогуур шумбагч шар завь гэж дуу байдаг. Харин тэгвэл хүнийн сааталд оруулдаг хар тамхийг “Усан доогуурхи завь” гэдэг байна.

“Lucy in the Sky with Diamonds” гэдэг энэ дууны нэрийн том үсгүүд нь LSD гэсэн байдаг.

“Hey Jude” гэдэг дууг нь метадрин гэдэг хар тамхитай холбож тайлбарладаг байна.

Strawberry feild - опиумын мак цэцгийн тарьцыг нуухын тулд тэдний дунд гүзээлзгэнэ тарих нь элбэг байдаг байна.

Norwaygian Wood – дууны монгол нэр нь Норвегийн ой. Харин тэгвэл Британид марихуаныг ингэж нэрлэдэг байна.

“Битлз” дэлхий дахинд “итгэл найдвар, энх тайван ба хайр” авчирсан гэж одоо хүртэл итгэж байгаа тэр хүмүүс гүнзгий төөрөлдөж байгаа нь тэр юм! Тэд үнэн хэрэг дээрээ энэ дэлхийн залууст наркотикуудыг л авчирсан ажээ. Өөрөөр хэлбэл тэд итгэл найдварыг ч, энхтайванг ч бас хайр сэтгэлийг нь нэгмөсөн устгах аюул болсон энэ хар тахлыг бидэнд ойртуулан авчирчээ!!! 

Манайхны зарим нь алсаас сургаар сонсоод эсвэл дууны ая нь таалагдаад л шууд "шүтэн бишрэгч" нь болсон байдаг нь инээдтэй бас эмгэнэлтэй....

Гэвч итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэдэг. Харин дараа нь л Хүн өөрөө үхдэг билээ...

Жич: Хөгжмийн нотны хоёр янзын өөр систем байдаг. Долоотын систем бол эерэг тоналийн, орфийн эсвэл “цагаан” нотын систем юм. Мөн 12-тын систем буюу “хар” нотны систем гэж байдаг. “Битлз”-ын рок хөгжим нь 12-тын нотны систем дээр үндэслэгдсэн байдаг байна. Энэ хамтлагийн ихэнх дуунууд сонсоход хялбар мэт боловч шууд аялахад амаргүй байдаг нь ийм учиртай юмсанжээ. Учир нь хүний дотоод төрөлхийн “хөгтэй” нь эсрэг тональтай байдаг байна!

Харин бусад ард түмнүүдийн үндэстний, түүний дотор монгол ардын, дуу хөгжим бол эерэг тоналийн систем дээр үндэслэсэн байдаг...

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
UBMAN.MN FAN CLUB(122.201.18.142) 2025 оны 03 сарын 13

UBMAN САЙТНААС ТУУСАН НИЙТЛЭЛ БНА. БИЧСЭН АВТОРЫГ ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗААХГҮЙ ХУУЛАХ ЧИНЬ ХУЛГАЙ БИШ ҮҮ. ЭСВЭЛ БАС Л ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛАЛ УУ

1  |  0
UBMAN.MN FAN CLUB(122.201.18.139) 2025 оны 03 сарын 13

UBMAN САЙТНААС ТУУСАН НИЙТЛЭЛ БНА. БИЧСЭН АВТОРЫГ ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗААХГҮЙ ХУУЛАХ ЧИНЬ ХУЛГАЙ БИШ ҮҮ. ЭСВЭЛ БАС Л ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛАЛ УУ

1  |  0
ganaa(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

beatles chin huuheldeinuud baisan yum baina. bid nar tednii zolios yum biz dee.

1  |  0
Top