Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд явагдана. Иймээс өнөөдөр нийслэлийн “Цэрэг татлагын товчоо” хуралдаж, цэрэг татлагын бэлтгэл ажлын явцыг танилцуулсан юм. Тодруулбал, дүүргүүдийн цэрэг татлагын байр бэлэн болсон, зарлан дуудах хуудас хүргүүлэх ажил 93,4 хувьтай байгаа аж.Цэрэг татлагын комисс Хан-Уул дүүрэгт 52-р сургууль, Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль, Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль дээр тус тус байрлах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )