"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд байрлах "Буянт-Ухаа” боомтоор алт, мөнгө, монетон эдлэл нууж оруулахыг завдсан хэргийг тус боомтын гаалийн ажилтнууд олж илрүүлжээ. Тодруулбал, зорчигч татвараас зайлсхийхийн тулд ээмэг, бөгж, зүүлт, бугуйвчаа гаалийн хяналт, шалгалтаас нууж ачаандаа авч явсан байна.
Тухайн үнэт эдлэлүүдийг гаалийн хяналт шалгалтаар, Турк улсаас оруулж ирснийг тогтоожээ. Мөн жинлэж үзэхэд нийт гурван кг байсан бөгөөд сорьцыг тогтоолгохоор Сорьцын улсын алба руу илгээсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )
yun soliotoi yum gadnaas manaih ruu orj irj l bg l dee harin gargahgui orooulj irj bgaa bol boloo yum v=bish uu??
yun soliotoi yum gadnaas manaih ruu orj irj l bg l dee harin gargahgui orooulj irj bgaa bol boloo yum v=bish uu??