Дөрвөн охиноо аваад нөхрөөсөө өрх тусгаарлахаар зэхсэн дуучин Daisy багагүй хэмжээний өрөнд орсон гэнэ. Тэрбээр гадаадад яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай бяцхан охинд зориулан хандивын тоглолт хийсэн бөгөөд рок попынхон ч идэвхтэй оролцжээ. “Наранзол” хэмээх охиныхоо нэрээр нэрлэсэн хүмүүнлэгийн сангаа удирдаж яваа дуучин бүсгүй тоглолтынхоо орлогыг өвчтэй хүүхдийн ар гэрийнхэнд өгч, гадаад руу явуулсан ч өөрөө 10 сая төгрөгийн өртэй хоцорчээ.
“Тоглолтын урсгал зардал болон UB palace-ын түрээс гээд ийм өртэй болчихлоо. Амьдралдаа ийм их мөнгөний өрөнд орж үзсэнгүй” хэмээн ярьсан сайхан сэтгэлт дуучин “Наранзол” сангийнхаа үйл ажиллагааг сайтар төлөвлөх хэрэгтэйг ухаарчээ. Хөгжимчин нөхрийнхөө халамжгүй байдал, ар гэрийнхэн нь амьдралд хэт их оролцдог зэргээс болоод салах дээрээ тулсан гэх тэрбээр “Би удаан тэсч чадахгүй, салах цаг нь болсон” гээд фэйсбүүк хуудсандаа бичсэн чинь манай Ганг доор нь “Саак шүү” гээд биччихсэн байна лээ. Бүр инээд хүрээд” гэж ярьжээ. Үүнээс үзвэл, урлагийн үлгэр жишээ хосууд маань гэр бүлийн амьдралаа хадгалж үлдэх бололтой.
С.Цахиур
Сэтгэгдэл ( 4 )
Urund orloo gej salah gej bgaamuu. Yamar hyadhan amidral we? Gangaa bi chamaig huleej awna shuuuu
Bitgii salaa
Та 2 маань цоглог шүү бэрхшээлийг хамтдаа цөм дайраад гар та 2 чаднаа ок:
bi ene hoer huniig mongoliin hamgiin tohiromjtoi hos gej bodoj bsan shuu.salj yahiin beeee.ta hoer goe otloh bhaa.saakk shuuu