Өөрийгөө царай муутай, халзан учраас киноны гол дүрд тохирох хүн биш хэмээн ярьдаг найруулагч С.Баттулга нэг л зүйлд сэтгэл дундуур явдаг гэнэ. “Зөрлөг”, “Ийм нэгэн дурлал”, “Хайрын рекорд” зэрэг киногоороо олонд танигдсан эрхэм уран бүтээлч маань оюуны өмчийн асуудлаар эцсээ хүртэл тэмцэх бодолтой байгаа аж. Энэ тухайгаа тэрбээр “Өнөөдөр гурван сая шахам иргэнтэй улсын хувьд тав хүрэхгүй кинотеатртай байгаа нь соёлын доройтол гэхээс өөр яахав.
Хөлс хүчээ дуслуулан байж хийсэн киногоо дэлгэцэнд гаргах гэхээр кинотеатрууд нь асар өндөр татвар аваад хүнд ачаагаа улам нэмдэг. Уг нь энэ асуудлыг О.Магнай нэг тийш нь болгоно гэж сүржигнээд байсан ч шоу хийгээд өнгөрлөө. Ядахад бас дэлгэцэнд гараад хэдхэн хонож байгаа киног маань хууль бусаар олшруулж худалдаалдаг нөхөдтэй тэмцмээр байна. Үзэгчид театр руу очихоос залхуураад “Тэртээ тэргүй хэд хоногийн дараа интернэтэд тавигдана, эсвэл DVD болоод гарчихаар нь үзье” гэдэг болж” хэмээн шогширчээ. С.Баттулга найруулагчийн хувьд, энэ мэт асуудлыг улс төрийн шоу болгох бус уран бүтээлчдэд хэрэгтэй ажил хийгээсэй хэмээн хүсч явдгаа О.Магнай даргад дуулгасан энэ гэнэ лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )
magnai alban tushaalaa ashiglaj businessuudiig reketlej mungu l hiij bgaa uur yu ch bhgui
neeree ene magnai yg yu hiideg hun be yu ch medegdeh yum alga shouchin gedeg ni unen yumdaa darwaanaa
Magnai chouchin gar bas 5 saihan zaluug zandantai tsug uhel ruu tulhsen
Магнай хөөрхий санаа нь байв ч сачий нь хүрэхгүй байгаа байх л дөө гэж. Уг нь хүний хийсэн ажлыг үнэгүйдүүлээд байх нь хэн хэндээ хэцүү л байх л даа