Kиприйн болоод Швейцарийн банкинд ОХУ-ын иргэдийн нууц хадгаламжууд байсан нь илэрч ихээхэн дуулиан дэгдээсэн. Энэ үйл явдлын дараа В.Путин төрийн албан хаагчдыг гадаадын банкинд данстай байхыг хориглосон хууль гаргасан тухай өмнө мэдээлж байсан билээ. Харин уг хуулиар төрийн албан хаагчдыгаа гадаадад үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, компани худалдан авахыг нь давхар хориглосон байна. Энэ хуулийн заалт төрийн албан хаагчдын гэр бүл, үр хүүхдэд нь давхар хамарч байгаа юм. Хэрэв гадаадад хадгалуулсан мөнгө, худалдан авсан үл хөдлөх хөрөнгө, компанийн хувьцаа байгаа бол гурван сарын хугацаа олгож, энэ хооронд цэгцэлж дуусгах үүрэг өгчээ.
Ийнхүү хатуу хуулийн заалтаар эрхээ хязгаарлуулахаар болсон ОХУ-ын төрийн албан хаагчид сандарч эхэлсэн тухай гадны хэвлэлүүд онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )