Үхлийн замыг дөтлөх-RED BULL энергийн ундаа юу, аль эсвэл...?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

Эрч хүч, энерги өгдөг гэх RED BULL ундаа Монголчуудын "танил" болсон бүтээгдэхүүн. Гэвч бид өөрсдийгөө сэргээх гэж, эрч хүч авах гэж, энергиэр өөрийгөө цэнэглэх гэж хэрэглэдэг эл "Үхлийн ундаа"-г  Франц, Денмарк зэрэг улсуудад худалдахыг хориглосон төдийгүй зах зээлээсээ шахан гаргажээ. Өөрөөр хэлбэл улсынхаа хилээр оруулахаа больсон гэсэн үг. Харин ороод ирчихсэн байгааг нь дэлгүүрийн лангуунаас хураан авч устгалд оруулсан байна.

RED BULL – таныг аажмаар үхэлд хүргэнэ...!!! Яагаад?

Энэхүү бүтээгдхүүн нь манай улсын бүхий л супермаркет, дэлгүүрийн лангуун дээр бий. Энэхүү бүтээгдэхүүний байнгын хэрэглэгч ч бий. Том хүн төдийгүй хүүхдүүд ч "дурладаг" ундаа.

Гэтэл энэхүү энергийн ундаа нь анхнаасаа л өдөр тутмын хэрэглээний зорилгоор үйлдвэрлэгдээгүй байна. Тодруулбал, RED BULL нь хүний биеийн хүчний болон стрессээс үүдэн ухаан нь балартсан тархийг сэргээх ганцхан зорилготойгоор бүтээгдсэн аж. Харин хэзээ ч өдөр тутмын ундаа эсвэл хийжүүлсэн ундааны зориулалттайгаар бүтээгдээгүй гэдгийг дахин анхааруулъя.

Одоо RED BULL-ийн рекламны талаар хэдэн үг хэлье. Эл ундаа нь тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөлтийн бүтээмж болон хариу үйлдлийн хурдыг сайжруулж, илүү их энергийг бий болгож зан аашийг сайжруулдаг хэмээдэг. Үүгээр ч зогсохгүй дээрх бүх эрч хүчийг мянган жилийн хүчний ундаа болох нэг лааз RED BULL-ээс авах боломжтой хэмээн сурталчилан гарч ирсэн гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа.

Гэхдээ реклам бол реклам шүү дээ. Зарим бүтээгдэхүүний реклам бодит байдлаар тэс өөр байдаг гэдгийг рекламаар сонголтоо хийдэг хүмүүс бэлээхэн мэднэ. Яг үүний нэгэн адил RED BULL ч бодит байдал дээр эрч хүч бэлэглэх биш харин шал өөр нөлөө үзүүлдэг ажээ.

RED BULL-ийг Франц болон Денмаркт үхэлд хүргэх коктайль гэдгээр нь хэрэглэхийг хориглосон ба бүтээгдэхүүний орцонд амин дэмүүдтэй хамт GLUCURONOLACTONE гэх маш аюултай химийн элемент орсон байдаг. Энэхүү химийн элемент нь Вьетнамын дайны үед цэргүүдийг дайны стрессээс болж хий үзэгдэл харж дэмийрэх үед тайвшруулах зорилгоор хэрэглэдэг байсан байна. Гэвч RED BULL-ийг хэрэглэсэн цэргүүдэд тун удалгүй тархины хавдар болон элэгний өвчин илэрч нас барж байжээ. Энэ нь RED BULL-ийн нөлөө гэдэг нь илт байсан аж.

Эл ундаа нь "хувьсгалын тохироо" бүрдсэн үед хүнийг шууд л үхэлд хүргэдэг байна.

1. Хэрэв та биеийн хүчний дасгал сургуулалт хийгээгүй тохиолдолд энэхүү ундааг хэрэглэх нь таны эрч хүчийг хэт нэмэгдүүлснээр зүрхний цохилтыг хурдасгаж, гэнэтийн харвалтын шалтгаан болдог.

2. Та тархиндаа цусны харвалтын эрсдэлд автаж болзошгүй, учир нь RED BULL нь өөртөө цусыг шингэрүүлэгч бодисыг агуулдаг ба үүний үр дүнд ердийн ажиллаж байсан зүрх тэрхүү хэмжээ нь ихэссэн цусны эргэлтийн ачааллыг даадаггүй тул цусыг жигд тараагаагүйн улмаас энэхүү хүндрэлийн шалтгаан болдог байна.

3. RED BULL-г архитай хамт хэрэглэх нь хориотой байдаг. Учир нь уг холимог нь шууд үхлийн тэсрэх бөмбөг болж энэ нь шууд элгэнд нөлөөлж гэмтээснээр тэр хэсэг дахин сэргээгдэх боломжгүй болдог.

4. RED BULL-ийн орцонд ордог  В12 амин дэмийг ухаан балартсан өвчтөнд хэрэглэдэг. Хэрэв та согтуу үедээ үүнийг хэрэглэвэл цусны даралт болон сэтгэл хөдлөл ихэсэж нөгөө ертөнцөд очих замыг дөтлүүлдэг аж.

Х.Амгалан

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үүрээ(202.70.46.233) 2025 оны 03 сарын 13

Үнээн үхэнгээ алдаж түргэнд ирсэн

1  |  0
Үүрээ(202.70.46.233) 2025 оны 03 сарын 13

Үнээн үхэнгээ алдаж түргэнд ирсэн

1  |  0
Demjij baina(202.70.46.20) 2025 оны 11 сарын 14

Baga nasnii huuhded ogch boldoggui. Iim yumiig manaid orj irehiig ni horiglomoor yum! Mongonii toloo dontuuldag iim muuhai baliar yumiig bitgii avch bai!!!

3  |  0
boliochee (126.121.143.220) 2025 оны 03 сарын 13

uuhaar zurh ni salgalaad bie ni sonin bolood bgaa garuud bugd yadargaa ni tuildaa orchihson yumuu haishaa yum be boditoi yum bicheechee!

2  |  0
altansukh(109.157.151.22) 2025 оны 03 сарын 13

anglid mash niitleg undaanii 1 de. haraad bhad humuus yadrahaaraa l shuud uuna. barand bol arhitai holiod husaj ogno do. yvaad l bna . gehdee iheer hereglevel muu bh. tung ni taaruulaad hereglevel gaigui bhoo. bi ch haaya uudag sergeed l irne shude yadarsan ued bol uneheer tus boldgiin

1  |  0
Zochin(122.201.18.156) 2025 оны 03 сарын 13

Ene estoi unen shu btgii awch uugaarai bi bur salgalaad zurh chichereed amsgaa dahtsaad aimar um blson shd.estoi aimar um blee.

1  |  0
анчин(103.9.91.146) 2025 оны 03 сарын 13

энэ ч үнэн байхаа. хөдөө явж ядрахаар энийг уучихаар хамаг бие дэлсээд сэргээд ирдэг. хоолгүй нойргүй явсан ч яахчгүй болдог. гэхдээ дараа нь гэртээ ирэхээр дахиж мөд сэргэлт авахгүй болтлоо хүнд ядарсан байдаг. үнэхээр чухал шаардлагатай үед л ганц нэг ууж болох байх

1  |  0
red(86.74.87.185) 2025 оны 03 сарын 13

hudlaa francad odoo zarj l bna

1  |  0
ahij uuhgyi(203.194.114.160) 2025 оны 03 сарын 13

uusaar saxartai bolson shuu

1  |  0
ahij uuhgyi(203.194.114.160) 2025 оны 03 сарын 13

uusaar saxartai bolosn shuu

1  |  0
o(202.179.27.247) 2025 оны 03 сарын 13

Денмарк биш Дани улс ш дээ.

1  |  0
DORJ(108.218.60.238) 2025 оны 03 сарын 13

HAMAG BIE SALGALAAD YOSTOI AIMSHIGTAI. HUUHDUUD GOYO AMTTAI BOLHOOR NI UUGAAD BAIH SHIG BAIGAAN. RED BULL BAS MONSTER GEED OSHOO OLON TORLIIN UNDAA BAIGAA. ENERGY DRINK L GESEN BOL BITGII HUDALDAN AVAARAI !!!

1  |  0
DORJ(108.218.60.238) 2025 оны 03 сарын 13

ENE ORJ IRJ BAIGAA BUH ENERGY DRINKIIG BOLIULAH HEREGTEI. ENE BOL BIDEND YAMARCH HEREGGUI ED!!!! HUMUUSEE BITGII HUDALDAJ AVAARAI!! BI OOROO 1-G UUGAAD ZUREH SAVLAAD UUN AJILAA HIIHTEI MANTAI BOLSON !!!

1  |  0
s(182.160.10.77) 2025 оны 03 сарын 13

Тэгээд ийм аймшигтай ундааг зараад л сууж байдаг нөгөө мэрэгжлийн хяналт энэ тэр нь хааччихсийн үнэхээр л хортой юм бол суртачилах хэрэгтэй юм биш үү

1  |  0
emch(202.131.238.2) 2025 оны 03 сарын 13

tanaih yum niitlehde hyanj bmaar yum

1  |  0
emch(202.131.238.2) 2025 оны 03 сарын 13

hen ch heleed bgan hudal unen yum bicheed yadaj hen niitleed bgaag medmeer bdag

1  |  0
zochin(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

olon udaa arhitai holiood hustsiishde nowsh umaa

1  |  0
zochin(122.201.18.43) 2025 оны 03 сарын 13

aziin zarim ornuud ch gsn ali hediin hereglehee bolisn huraagdsn undaag n manaihn oruulj irj zataad baamu

1  |  0
asd(202.21.106.106) 2025 оны 03 сарын 13

dandaa arhitai holij uudag bizdee

1  |  0
Top