2011 онд алтны олборлолт буурсан бол өнгөрсөн онд 5.1 хувиар өссөн нь маргаан дагуулсан зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татвар хүчингүй болсонтой холбоотой гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Төмрийн хүдрийн олборлолт өнгөрсөн онд 30 гаруй хувиар өссөн бол зэсийн үйлдвэрлэл 2011 оны хэмжээнээс өөрчлөгдөөгүй аж. Оюутолгой уурхайн олборлолтын эхний үе шат буюу ил уурхайн олборлолт энэ оны дундуур эхлэхээр төлөвлөгдсөн байгаа тул зэсийн үйлдвэрлэл энэ оноос үлэмж нэмэгдэх юм.
Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн хоёр жилд 7-8 хувийн өсөлттэй байсан хэдий ч уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой барилга, тээвэр, бусад үйлчилгээ эрчимтэй өсч, уул уурхайн өсөлтөөс түрүүлэх болсон. Оюутолгой уурхайн зэс, алтны олборлолт төлөвлөгөөний дагуу явагдах тохиолдолд эрдэсийн үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оноос ихээхэн нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )