Нэг сая интернэт хэрэглэгчдийн дуу хоолой санал санаачлагыг төрд хүргэх Онлайн Парламентын төлөөлөгчдийг сонгох санал хураалт явагдаж дууслаа. Нийт 599 хүн нэр дэвшиж 103093 хүн санал өгсөнөөс 33 хүн Онлайн Парламентын төлөөлөгчөөр сонгогджээ. Тэдний дундаас нэгэн эрхэмийг онцолвол Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр юм.
Тэрээр өөрийн төрсөн нутаг Булган аймгаас 4-р тойрогт нэр дэвшсэн байна. Нутаг усандаа хүндлэгдсэн аварга Н.Түвшинбаярыг нутгийн иргэд нь дэмжиж нийт 15 нэр дэвшигчээс 2110 хүн санал өгч хамгийн их санал буюу 726 хүний саналаар онлайн парламентийн төлөөлөгчөөр сонгожээ.

Сэтгэгдэл ( 4 )
ee hoorhii iim huneer yu hiinee he he gej
ee hoorhii iim huneer yu hiinee he he gej
nutgiinhaa toloo ih suil hiigeerei amjilm husie
ene huneer yaadag bnaa