Авлигагүй бол орон сууцны үнэ хэд байх бол?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30



Монголын Залуучуудын Холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын үндэсний хорооноос Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч “Авлигагүй орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Залуучуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн зах зээлд ажиллаж буй бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудал, төрөөс тухайн салбарт барьж буй бодлого, авлига, хүнд сурталын нөхцөл байдлын талаар нэгдсэн ойлголттой болж цаашдын үйл ажиллагааг уялдуулж хөгжүүлэх зорилгоор “Авлигагүй орон сууц” нээлттэй хэлэлцүүлгийг 05-р сарын 02-нд 09:00 цагаас Төрийн ордны “Иргэний танхим”-д хийхээр болжээ.

Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг хувийн хэвшлийн байгууллагууд, барилгын компаниудын төлөөлөл болон орон сууц барихад оролцдог хөрөнгө оруулагч, зээл олгогч, төрийн байгууллагуудтай хамтран хийх бөгөөд хэлэлцүүлэгт “Зээлтэй залуу нас”, “Авлигагүй зөвшөөрөл”, “Оюутны байр”, “Гадны залуучуудын орон сууц” зэрэг 12 илтгэл хэлэлцэгдэх юм байна. Энэ хэлэлцүүлэгт оролцоход аливаа байгууллага, иргэдэд нээлттэй бөгөөд 96049499 дугаарын утсанд хандаж бүртгүүлэх гэнэ. Хэлэлцүүлгийн дараагаар авлигагүйгээр орон сууцны үнэ хэрхэн өөрчлөгдөж болохыг олон нийтэд харуулах телевизийн реалити нэвтрүүлгийн эхний дугаарууд МҮОНТ-ээр цацагдаж эхлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
awilagachid booj uhne bizde olon tsat damjlagiig ni tsoolbol(27.123.213.131) 2025 оны 03 сарын 13

manaid yamar hunii hodolmoriig unelen bish ogdog tsalin ni hed bile chiluu shoroo zarj bgaa tyslan guiitsetgegch ent geed olon shat damjlagiig ni haswal ih l baga unetei

1  |  0
Top