Мэс ашигласан хэргүүд гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд байгаатай холбогдуулан гэмт хэрэг эрс багасч мөн гэмт хэргийн илрүүлэлт маш сайн байгаа тухай Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Эрдэнэмөнх мэдээлсэн юм. Гэхдээ сүүлийн үед хулгай, дээрэм, мэс ашигласан хэргүүд хэд хэд гарсан билээ.

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэн Д-нь согтуурсан үедээ маргалдан иргэн Н-тэй маргаан үүсгэж хөлд нь хутга зоогоод зугтаасан байна. Мөн согтуу эр ямар ч шалтгаангүй хүний хүзүүг хутгаар зүсээд зугтаасан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Ийнхүү бусдыг мэсээр гэмтээсэн хэрэг гарсан байхад өөрийгөө хутгалсан хэрэг бас гарсан байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Д нь найз залуу болон ээжтэйгээ маргалдсны улмаас гэдсэн тус газраа өөрийгөө хутгалсан хэрэг гарчээ. Мөн иргэн М гэртээ архидан согтуурсан үедээ өөрийгөө хэвлийн тус газраа хутгалж гэмтээсэн байна. Үүнээс үзхэд ойрын үед гарч байгаа дийлэнхи гэмт хэргүүд архи согтууруулах ундаанаас үүдэлтэй  байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top