Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг зонхилон бүртгэгдлээ. Тухайлбал энэ сарын 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн О-гийн гэрээс дунд гарын мөнгөн аяга хоёр, бага гарын мөнгөн аяга зэргийг хулгайлсан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-гийн авто машинаас 2000 ам.доллар алдагдсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )