Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 20 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
“Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран 2013 оны 05-р сарын 1-ний өдөр Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 20 дахь жилдээ” үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна. ЮНЕСКО, 2013 онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Үг хэлэхээс үл эмээх нь: хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь“ сэдвийн дор гурван асуудалд анхаарал хандуулан тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )