Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон гэргүй, тэнэмэл иргэдэд хяналт тавих бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах хэсэг байгуулагджээ. Энэхүү арга хэмжээг Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөрийн хэлтэстэй тус тус хамтран зохион байгуулж ажилласан байна. Арга хэмжээний хүрээнд орон гэргүй, тэнэмэл нийт 31 иргэн бүртгэгдсэн. Эдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, зөвлөгөө өгч мөн бичиг баримтын дэлгэрэнгүй судалгааг авч, байнгын болон түр ажлын байранд зуучлах мэдээллийг хүргэжээ.
Цаашид бусад дүүрэг, аймаг, орон нутгийн харьяалалтай иргэдийн судалгааг харьяа орон нутгийн захиргаанд хүргүүлэх, тус дүүргийн харьяалалтай иргэдийг бичиг баримтжуулах, улмаар түр болон байнгын ажлын байранд зуучлуулахыг хүссэн иргэдийг ажлын байраар хангаж ахуйн амьдралыг нь дээшлүүлэх талаарх ажлыг зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 1 )
ene teneguud ger uguhuur geree zaraad dahiad gudamjiinda gardag gesiish de.