Энэ оныг БШУЯ-наас Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийн жил болгон зарласантай холбогдуулан багшийн сургуулийн оюутнуудыг цалинтай дадлагад гаргасан.
Багшлах дадлагаа хөдөө орон нутагт гүйцэтгэх, сургалтын арга зүй, технологийн шинэчлэлийн сургалтад хамрагдсан 100 гаруй оюутанд багшлах дадлагын тэтгэлэг олгосон нь дадлагын ажлыг чанаржуулах нэгэн гарц болсон байна. Энэ ажлын хүрээнд Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Төв зэрэг аймгуудад 10 гаруй дадлагын баг илгээсэн. Оюутнууд дадлагаа амжилттай хийж ирсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт тайлангаа хамгааллаа. Энэ өдөр багшлах дадлагын тайлан үзэсгэлэнг МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүр өөрийн сургууль дээр зохион байгуулсан юм.
Тайлан үзэсгэлэнгийн нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож оюутнуудад баяр хүргэсэн юм. Тэрбээр "Багшийн сургуулийн оюутнууд цаашдаа 4 жил сурахдаа дөрвөн удаа дадлага хийж байх болно" гэдгийг онцолсон юм.
Энэ үеэр Багшлах дадлагыг зохион байгуулж ажилласан сургууль, багш, оюутан-багш нарын хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтыг үнэлж дүгнэн, тэдгээрийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад зориулан "Шилдэг технологич оюутан-багш", "Шилдэг зохион байгуулагч оюутан-багш", "Шилдэг судлаач оюутан-багш" мөн дадлагыг чанартай удирдсан багш, сургуулийг тус тус шалгаруулж шагнан урамшууллаа. Тайлан үзэсгэлэнгийн үеэр шалгаруулах комисс бүрэлдэхүүний сургуулиас шалгарсан оюутан-багш нарын тайлан, үзүүлэнг үзэж нийт оноог гаргаж шилдэг номинацийн эздийг тодруулсан юм.

Сэтгэгдэл ( 2 )
buhel buten cogcolbor suguuliin zahiralaar yamarch udardah ajil hiij uzeegui buur angi ch udardaj ujeegui avarga deed surguul togsson neg boh zaluug tomilson gene ene yu bolj bn aa
uneheer mash zuitei zuil hiisen shuu hedhen honogiin dotor huuhed yaj oochlogdon hogjij boldogiig bid nudeeree harj bieree uzlee uunees neg yum bodogdson nx bagsh naraa zuv udardaj chadval mash ih nooc nuugdaj daragdaj zalhuuch heneguutej bdag yum shuu iimd surguuliin udardlaguudiin songihdoo olon jil ajilsan zov shudrag buteelch huniig olj tomiloh tal deer yam buren sudalgaatai erh medeltei orolcoh heregtei ingehgui bol ene uls tor chin Mongoliin bolovsrol ireeduigeer togloj duuslaa