Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, парламентын гишүүн хатагтай Ан Сан Сү Чи АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор ням гарагийн орой Улаанбаатарт ирсэн. Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Сү Чи өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт олон нийтэд лекц уншина.
Мөн өнөөдөр орой 17.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд сэтгүүлчидтэй уулзан, хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )