Улаанбаатар хотноо гурван өдрийн турш чуулсан АОХН-ийн сайд нарын VII бага хурал өндөрлөлөө. Хурлыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэн, АОХН-ийг даргалагч дараагийн улс болох Эль Сальвадорт улсад АОХН-ийн тугыг гардуулж өгснөөр энэ удаагийн бага хурал амжилттай болж өнгөрлөө.
Тус хуралд ирсэн төлөөлөгчдийн зарим нь маргааш буцах бол үлдсэн хэсэг нь ирэх лхагва гаригт нутаг буцна. Учир нь хэдийгээр хуралдаан өндөрлөсөн ч хоёр талын уулзалт, хэлэлцээрүүд хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )