Сэтгүүлчдийн цалин хөлс, ажиллах нөхцөлийн талаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхийн нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн хэвлэлийн эрх чөлөөний өдөр  хэмээн тэмдэглэж иржээ.

Хэвлэлийн эрх чөлөөний  өдрийг угтан Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сан, ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Хөдөлмөр сонинтой хамтран “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрх” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 2-нд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын 300 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд сэтгүүлчдийн цалин хөлс, ажиллах нөхцөлийн талаар хэлэлцэх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sandag(49.0.200.177) 2025 оны 03 сарын 13

tertei tergui hun gutgeed hulsuur zahialgat niitlel bicheed mungu olchihdog budagchinguudad tsalin bas bh hereg uu????

1  |  0
Top