Хошин нэвтрүүлэг хийж, шоу тоглолтод оролцож явсан “DOZ” энтертайнментийн захирал Ш.Доржсүрэн, түүний эхнэр А.Мөнгөнзул нар уран сайхны кинонд “шимтсэн” гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. “Хөх толбот хүмүүс”, “Цэлмэг тэнгэр”, “Дүүлэн нис” зэрэг киноныхоо зураг авалтыг гадаадад хийж, сүр дуулиантайхан дэлгэцэнд гаргаж байсан жүжигчид Олон улсын кино наадмаас шагнал авсан тухайгаа албан ёсоор зарлаж байсан.
Тухайлбал, тэдний бүтээсэн “Хөх толбот хүмүүс” бүтээл нь Францын кино наадмын шагналыг хүртсэн талаар тухайн үед цөөнгүй хэвлэлээр гарч, жүжигчид ч чамлахааргүй сурталчилгаа хийж явсан. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь кино наадам бус зүгээр л Францын нэгэн уран бүтээлчийн уламжлал болгон зохион байгуулдаг “Парисийн цэнгүүн” хэмээх арга хэмжээний урамшуулал аж. Энэ тухай бичсэн нийтлэлчийн мэдээллийг эсэргүүцсэн жүжигчин Ш.Доржсүрэн хэвлэлээр дамжуулан “хэрүүлийн алим” шидэлцэж эхэлсэн бөгөөд мөнөөх шагнал гардуулсан эзнээсээ батламж бүхий бичгийг ч авснаа харуулж.
Гэтэл уг батламж бичигт “Кино наадам” гэх ганц ч өгүүлбэр байхгүй болохыг Франц хэлнээс хөрвүүлж тайлбарласан нийтлэлчид зориулан “DOZ” энтертайнментийн захирал ил захидал бичсэн гэнэ. Ийнхүү багагүй хугацаанд сунжирч буй уг хэрүүлийн учиг хэдийд тайлагдах хийгээд жүжигчин Ш.Доржсүрэн үнэхээр хэл, соёлыг нь мэдэхгүй монголчуудаа хуурав уу гэдэг нь одоогоор нууц хэвээр үлдлээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 8 )
Шагнал аваагүй гэдэгийг нь хэн харсан юм бол доо. Атаархуу хүмүүс байх юмдаа. Хэн нэгэн хүнийг шагнал авхад бид хэрэлдээд яанам
ene 2 uulaa jujiglej chaddagui sh dee erguu lalaryyd
eronhiidoo zugeer kino bsan gehdee gadaadad amidardag mongolchuud iim bdag yum uu geed DOTOR uneheer evgui bolsondoo bas tselmeg tenger biluu teriig bas uzehed setgel shimshirsen shuu YAGAAS geech MONGOLCHUUD uneheer arai bish ee bolson yum uu gej bodson Yagaad dandaa iim kino hiideg yum boloo???
инээд хүрчлээ өөрсдийгөө их юманд бодчиж ха ха
Та 2 сайн залуус л даа Зүгээр л бүтээл хийсэн тухайгаа ярь л даа.Тэртээ тэргүй ард түмэн цаг хугацаа харуулаад өгнө шүү дээ.
tegnee.yu gej tiim sonin kino shagnal avah bilee dee.dursgsliin bichigee kkkkkk
Kino ch gejdee huurhii
Тийм байхаа үзэхэд тийм шагнал аваад байхаар онц сонирхолтой гоё кино биш байсан шүү