Загасны үржлийн үе эхэлж байгаатай холбогдуулан Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас загасчлахыг долдугаар сарын нэгэн хүртэл хориглосон байна. Учир нь Алтайн нуруунаас эх авдаг гол, нууруудын загасны нөөц эрс багасаж байгаа аж. Мөн их хэмжээгээр загас агнахаар зэхэж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл ирсэн учраас байгаль хамгаалагчдын хяналтыг чангатгасан байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )