"3 охин" хамтлагийн дуучин Г.Анхмаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр бага наснаа эхлэн урлагийн хүн болох хүсэл мөрөөдөл тээн Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид элсэн суралцжээ. Улмаар СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн юм. Дуулж бүжиглэх авьяастай Г.Анхмаа 2003 онд бүжгийн хичээлд явж эхэлснээр “Гурван охин" хамтлагт албан ёсны гишүүн нь болсон гэдэг.
Хамтлагийн гишүүдээс эгдүүтэй царай төрхөөр ялгардаг дуучин бүсгүй жүжигчин, найруулагч Т.Билэгжаргалтай гэрлэж, хөөрхөн охинтой болсон билээ.
Тэрээр дуулахаас гадна хэд хэдэн кинонд тоглосон. Тухайлбал, “Сая км” уран сайхны кино, “Франц үнсэлт”, нөхрийнхөө найруулсан “Гарал угсаа” кинонд дүр бүтээсэн чадварлаг бүсгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )