Баримтат киноны нууцлаг найруулагч Б.Баяр “Усны гудамж”-аа сонирхуулах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

“Сэмүүн” студийн найруулагч, продюссер Б.Баяр “Усны гудамж” нэртэй олон ангит киногоо дэлгэцэнд гаргахаар төлөвлөжээ. “Усчин”, “Сар анх мандсан нутаг”, “Хаадын хаан”, “Би Монгол хүн” зэрэг баримтат киногоороо Олон улсын томоохон кино наадмуудаас шагнал хүртэж байсан тэрбээр ийнхүү ээлжит бүтээлээ хэдийнэ бэлэн болгосон аж. Сүүлийн хэдэн жилд Монгол орны улс төрийн амьдрал, түүхэн хүмүүсийн намтрыг ихээхэн судалж, Монгол ахуйгаа түлхүү харуулахыг хичээж явсан эрхэм найруулагч “Усны гудамж” кинондоо өнөөгийн нийгэмд болж буй үйл явдлыг тусгажээ.

Эхний ээлжинд 30 ангийг нь дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байгаа найруулагч Б.Баяр удахгүй болох “Academy awards-2013” наадамд ямар ч киногоо оролцуулаагүй гэнэ. Үүнийгээ тэрбээр “Тэртээ тэргүй, наадмын тов гарахтай зэрэгцээд шагнал авах бүтээл нь тодорчихдог юм чинь оролцоод яахав дээ” хэмээн тайлбарласан бөгөөд бүтээлч сэтгэлгээ, уран бүтээлийн өнгө аясаа бусдын сэтгэлд нийцүүлэх гэж хичээдэггүй гэдгээ ч нуусангүй.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enkjargal(122.201.18.162) 2025 оны 03 сарын 13

Mash buteelch bas uvurmuts nairuulagch daa.Daanch buteeluudee olnii hurteel bolgoj surtalchlahgui youm.

1  |  0
zochin1(122.201.18.37) 2025 оны 03 сарын 13

nairuulagchiin huvid yarih um bhgui kinonuud n mash uguujtei tsaanaa um bodogduulsan bdag haramsaltai n ter bur olnii hurteel blod kino teatr tv delgetsnee garahgu um daa. uul n odoonii zaluusdaa iimerhuu kino uzeh sonirhoh uhamsariig n suulgaj ugch bval. daraa daraagiih n uran buteeld n amjilt husiyee tanii buteeliig tan tesen yadan huleedeg negen uzegchees

1  |  0
BatBold(122.201.18.57) 2025 оны 03 сарын 13

Mundag nairuulagch shuu taniar baharhaj yvdag.Tsaahdiin uran buteeld ni amjilt husie

1  |  0
enhee(122.201.18.6) 2025 оны 03 сарын 13

mash mundag hun. kinonuudiinh n gol tsaad sanaa n mash uvurmuts bas negiig boduulsan baidg. Yamar ch baisan eldev***jivtei hachin marzan kinonuudiin hajuud jinhene uran buteel.

1  |  0
Top