Хөрсний өвс шатсан 38 дуудлага бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар хөрсний өвс шатсан 38 дуудлага бүртгэгдсэнээс 23 нь сүүлийн дөрөв хоногт гарчээ. Цаг агаар дулаарч, гэр хорооллын айлууд хашааныхаа өвсийг цэвэрлэхээр шатаах явцдаа гал алдсан дуудлага сүүлийн 4 хоногт эрс нэмэгджээ.

Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд олон нийтийг болзошгүй гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа хангахыг  анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top