Тайландын Вант улсын Ерөнхий сайд эрхэмсэг хатагтай Йинглак Чинават манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл энэ хатагтайн нэгэн содон зураг байна. Тэрээр улсынхаа Эрхэмсэг гүнжтэй уулзахдаа ингэж хэвтдэг ёстой гэнэ. Ерөнхий сайдыгаа ингэж сөхрүүлдэг Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн манай улсад хоёр удаа айлчилж байсныг уншигчид маань санаж буй биз.
Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн Тайландын нэр хүндтэй Чулалонкорны Их Сургуулийг 1976 онд Соёл урлагийн түүх судлаачийн мэргэжлээр төгссөн ба Боловсролын хөгжил сэдвээр докторын зэрэг хамгаалсан, англи, франц, герман, хятад, кхмер, пали-санскрит хэлийг эзэмшсэн өндөр боловсролтой, түүх, урлаг, соёлын асуудлыг ихэд сонирхон судалдаг, тай үндэсний хөгжмийн зэмсгийг чадварлаг эзэмшсэн, уран зураг оролддог болон олон арван тооны ном, зохиол, шүлэг, найраглал туурвисан тал талын авьяас билэгтэй, хааны гэр бүлийн гишүүд дотроос амьдрал, үйл хэргээрээ үлгэр жишээ болсон ард түмнийхээ дунд өндөр нэр хүндтэй хүний нэг юм.

Сэтгэгдэл ( 4 )
Ulamjlalaa hadgalnaa gedeg chin tuhain ulsiin orshin togtoh vndes
Ерагхийлөгч болохыг мөрөөдөж Буй Оюунхорол гишүүн минь жаахан царайлаг байсан бол учиртай байждээ
Манайхан бол би сөхрөхгүй битгий******гэх байлгүй
ishsh chaavaas nuguu orj bolohgui urguund gal asaasan surhii huuhed chin neg emgenii uliig dolooson l nuhur bna shdee