"Монголын тагнуулч шүүх хуралд ирсэнгүй" Яг ийм гарчигтай мэдээг 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Германы www.moz.de сайт нийтэлжээ. Уг нийтлэлийн утга агуулга нь С.Зоригийн аллагатай холбоотой хэмээн сэжиглэгдсэн Д.Энхбат агсныг хил дамнуулан хулгайлсан хэргээр Англи болон Германы шоронд хоригдож байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын тухай байв. Түүний талаар юу гэж бичсэнийг нийтлэхээсээ өмнө тодруулга хийе.
Хүн хулгайлсан хэргээр улс дамжин хоригдож байсан тэрбээр 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Германы шоронгоос суллагдсан бөгөөд 2011 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 14.35 цагт Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцоор эх орондоо буусан. Чингэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг онгоцонд ирсэн билээ.
Түүнийг сулласан асуудал нь “Маш нууц”-ын зэрэглэлтэй учраас өдгөө ч таавар хэвээр байгаа. Гэхдээ түүнийг асар их үнээр суллагдсан байж магадгүй хэмээн хардах хүмүүс олон байсан төдийгүй Б.Хурцыг суллагдах үед таамаг нийтлэлүүд ч хэвлэлүүдээр ихээхэн гарч байсан юм. Энэ нь Германы Канцлер хатагтай Ангела Меркелийн айлчлалтай холбоотой байв. Хатагтай Ангела Меркель Б.Хурцыг суллагдсны дараа буюу 2011 оны 10 дугаар сарын 12-ны орой Буянт-Ухаад газардаж 2011 оны 10 дугаар сарын 13-ны 15.20 цаг айлчлалаа өндөрүүлсэн. 24 цаг хүрэхгүй хугацаанд айлчлал хийсэн тэрбээр Монгол Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байдаг. Бас Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Германы талаас ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт төлөөлөгч Петер Шаллер, тус улсын Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Иохен Хооманн нар, мөн Уурхайн гэрээт олборлогчдын тухай Эрдэнэс Тавантолгой компани, ББМ Оперта групп хоорондын гэрээнд Монголын талаас Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Германы талаас ББМ Оперта группийн Ерөнхийлөгч Вольфган Петерс нар гарын үсэг зурсан юм. Түүний айлчлалын хүрээнд хийгдсэн ажил ердөө л энэ. Түүнээс гадна Ангела Меркель Монгол Улсад айлчлах шийдвэр гаргахаасаа өмнө ОХУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалж, гэнэтхэн чиглэлээ өөрчлөн Монгол руу явах болсон нь, 24 цаг ч бололгүй буцаж ниссэн зэрэг нь араасаа асуултын тэмдэг дагуулах айлчлал болсон биз ээ.
Германы Канцлер хатагтай Улаанбаатарт айлчлал хийнэ гэдгийг мэдэгдэхээс өмнө Германы тал Хурцыг шоронд хорих ёстой гэсэн байр суурьтай байсан боловч гэнэт сулласан нь араасаа олон “хар” дагуулж буй.
Энэ явдлыг Германы мөрдөгчид ч дургүйцсэн хандлагатайгаар хүлээн авсан байна. Канцлер хатагтай Ангела Меркель түүний айчлал болон Б.Хурцын талаар Германы “Шпигель” сайтад ийнхүү өгүүлсэн байгаа.
/Дараах линкэн дээр дарж уншина уу/ http://www.spiegel.de/international/world/0.1518.791009.00.html
Ийнхүү Франц, Англи, Герман даяар дуулиан болсон хүн хулгайлсан хэргийн эзэн Б.Хурц Ерөнхийлөгчтэй хамт нэг онгоцонд сууж ирлээ гэх сургаар хүн хулгайлсан хэрэг явдал аль хэдий цэглэж, асуудал ард хоцорлоо хэмээн ойлгож болохоор байсан ч угтаа тийм биш аж.

2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Германы www.moz.de сайтад нийтлэгдсэн “Монголын тагнуулч шүүх хуралд ирсэнгүй” гарчигтай нийтлэлд дурьдсанаар бол Холбооны өмгөөлөлийн газраас Б.Хурцыг шүүхэд албадан дуудаж баривчлах тушаал шинээр гаргасан байна.
Ингээд http://www.moz.de/artikel-ansicht/dg/0/1/1133416/ сайтад нийтлэгдсэн мэдээллийг бүрэн эрхээр нь танилцуулъя.
Монголын тагнуулч шүүх хуралд ирсэнгүй
Өмгөөлөгч, шүүгч нар гайхаж байгаа шинжгүй, энэ байдлыг тайвнаар хүлээн авч байна. Пүрэв гарагт Берлины шүүхийн танхимд шүүгдэгч К.Батын суудал хоосон байлаа. Өмнө нь монголын тагнуулын албанд ажиллаж байсан энэ хүн улс төрийн гэмт хэрэгт холбогдох болжээ.
Өмгөөлөгчид хүлээсэн үүргийнхээ дагуу шүүхийн танхимд ирсэн байна. Шүүгдэгч нь Холбооны улсын шүүхийн шийдвэрийн дагуу 2011 оноос хойш Монголдоо чөлөөтэй амьдарч байгаа юм. Одоо харин Холбооны өмгөөлөлийн газраас К.Батыг шүүхэд албадан дуудаж баривчлах тушаал шинээр гаргажээ. Түүнийг хүн албадан авч явсан, хүний биед хүнд гэмтэл учруулсан гэдэгт буруутгаж байгаа юм байна. Түүний энэ хэрэг нь 1998 онд Улаанбаатар хотод болсон Санжаасүрэнгийн Зоригийн үхэлтэй холбоотой юм. Энэ нь улс орныг донсолгосон хэрэг байлаа. Тухайн үедээ 2000 онд засгийн эрхэнд гарсан МАХН гэм буруутай этгээдийг олно гэж амлаж байжээ.
МАХН өгсөн амлалтаа биелүүлсэнгүй. 2003 онд Европ руу зугатаж гарсан Д.Энхбатыг ямар нэгэн баримт нотолгоогүйгээр сэжиглэж байжээ. Д. Энхбат нь Францад өөр нэрээр орогнол хүсэгчээр бүртгүүлсэн байна.
Тухайн үед Будафешт дахь Монголын элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан тагнуулч К.Батыг олж мэдсэн байна. Тэрээр Энхбаттай хамсаатан 2 эмэгтэйтэй холбоотой байсан ба энэ байдлаа ашиглан 2003 оны 5 сард Францын Ле Хавре хотод тэдэнтэй уулзахаар болжээ.
К.Бат цагдаагийн хоёр ажилтантай хамт Энхбатыг барьж аван зодож цахилгаанд цохиулан эсэргүүцэх аргагүй болгосны дараа Брюсел хот дахь элчин сайдын яам руу авч явжээ. Энхбатыг элчингийн байранд хэдэн хоног хорьж байгаад Берлины Тегель нисэх онгоцны буудалд ухаан алдуулсан байдалтайгаар авч ирэв. Хоёр тагнуулч түүнийг тэргэнцэртэй түрэн гаалийн хяналтын бүсээр дипломат паспорттой нууцаар гаргажээ. Ингэхдээ аюулгүйн албаныханд элчин сайдын яамны гэмтэл авсан ажилтныг гэрт нь буцааж байна гэж хэлж байсан байна.
Энхбатыг Зоригийн үхэлд буруутгаж байсан боловч тэрээр гэм буруугүй гэдгээ цөхрөлтгүй мэдүүлж байжээ. Шүүх түүний эсрэг байсан ба улсын нууцыг задруулсан хэргээр дахин яллав. 2006 оны 4 сард тэрээр хүнд өвчтэй шоронгоос гарсан ба 5 хоногийн дараа нас баржээ.
Германы мөрдөгчид талийгаачийн гэр бүлийнхний гомдлын мөрөөр энэхүү шүүх ажиллагааг эхлүүлэхээр болжээ. К.Батыг 2010 оны 9 сард Лондонд ирэх үеэр нь баривчилсан ба 1 жилийн дараа түүнийг Герман руу илгээжээ. Үүнээс 4 долоо хоногийн дараа түүнийг Холбооны улсын шүүхийн танхимын шийдвэрээр сулласан байна. Өнөөдрийн Монголын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс түүнийг шүүхэд шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна. Пүрэв гарагт энэ үйл явдал үргэлжлэх болно.
Mongolischer Agent bleibt Prozess fern
Berlin (MOZ) Die Verteidiger wirken nicht sonderlich überrascht, der Richter ebenfalls nicht, und der Bundesanwalt nimmt es auch gelassen: Der Platz des Angeklagten Bat K. bleibt am Donnerstag im Berliner Kammergericht leer. Der frühere mongolische Geheimdienstmann sollte sich für Taten verantworten, die Stoff für einen Politkrimi bieten.
Die Ladung zum Prozess hätten sie zugestellt, versichern die Anwälte. Ihr Mandant lebt aber längst wieder in der Mongolei, er ist seit 2011 auf freiem Fuß - nach einer Entscheidung des Bundesgerichtshofs. Nun hat die Bundesanwaltschaft erneut einen Haftbefehl beantragt, um ihn vor Gericht zu zwingen. Sie wirft K. Verschleppung und gefährliche Körperverletzung vor.
Die Geschichte, die sich um Bat K. dreht, beginnt mit einem Mord. 1998 wurde der mongolische Minister Zorig Sanjasuuren in der Hauptstadt Ulan Bator mit Messerstichen getötet. Die Tat wühlte das Land auf. Daher versprach die Revolutionäre Volkspartei, die 2000 an die Macht kam, die Schuldigen zu finden.
Drei Jahre später war dieses Versprechen noch nicht eingelöst. Der Druck auf die Ermittler habe zugenommen, heißt es in der Anklage der Bundesanwaltschaft. Also sei der Verdacht "ohne Anhaltspunkte" auf den Kleinkriminellen Enkhbat D. gelenkt worden, der sich 2003 nach Europa absetzte. In Frankreich habe er unter falschem Namen Asyl beantragt.
Auf den Fall wurde Agent Bat K. angesetzt, der zudem als Attaché an der mongolischen Botschaft in Budapest arbeitete. Er kontaktierte zwei Frauen aus dem Umfeld von D. Diese arrangierten im Mai 2003 ein Treffen im französischen Le Havre.
Auf einem Parkplatz in der Hafenstadt schlugen Bat K. und zwei seiner Männer zu. Nach den Erkenntnissen der Karlsruher Strafverfolger sei D. mit einem Elektroschocker außer Gefecht gesetzt und in ein Auto gestoßen worden. Anschließend wurde das mit einer Spritze betäubte Opfer in die Botschaft nach Brüssel gefahren. Die Tour führte am nächsten Tag quer durch Europa nach Berlin. In der hiesigen mongolischen Botschaft sei D. in einem Keller gefangen gehalten worden.
Mit einem Kleinbus wurde der Mann einige Tage später zum Flughafen Tegel gebracht. Zuvor wurde er wieder betäubt. Zwei Agenten schleusten ihn in einem Rollstuhl und mit einem Diplomatenpass durch die Kontrollen. Sie müssten einen verletzten Botschaftsmitarbeiter nach Hause fliegen, erklärten sie den Sicherheitskräften. Bat K. bestieg ebenfalls das Flugzeug. In der Mongolei endete der Auftrag des Angeklagten.
Für D. wurden die folgenden Tage zur Hölle. Er sei verhaftet und unter unmenschlichen Bedingungen verhört worden, schreibt die Bundesanwaltschaft. Er sollte den Mord an Minister Sanjasuuren gestehen. Doch D. beteuerte beharrlich seine Unschuld. Das Verfahren gegen ihn wurde eingestellt, allerdings blieb er in Haft und wurde wegen Verrats von Staatsgeheimnissen erneut verurteilt. Schwer krank wurde er im April 2006 aus dem Gefängnis entlassen und starb fünf Tage später.
Die deutschen Ermittlungen kamen nach einer Anzeige der Familie ins Rollen. Bei einem Besuch in London im September 2010 wurde Bat K. festgenommen und ein Jahr später an Deutschland ausgeliefert. Vier Wochen später kam er nach dem BGH-Urteil frei. Ob der heutige Abteilungsleiter des Nationalen Sicherheitsrates von der Mongolei für das Verfahren ausgeliefert wird, ist zweifelhaft. Der Prozess wird am Donnerstag fortgesetzt.
Н.Алтанхүү
Сэтгэгдэл ( 66 )
Olon ulsiin hil damnuulan kontarbantiin hereg hiisen ni vnen. Elbegdorjiin buunii nohoi Khurtsiig yallah yostoi. Daalgavar ugsun Ebegdorjtoi ni tsug yallah heregtee.....
novshiin aluucrching shuuh heregtei germany bol mongol bish..huuli urchsun l bol zohih shiitegliig amsuuldag bas hariutslaga noogduuldag.unen hezeed yalna.
tur zasag n donsolj ehelheer tagnuul huchnii baiguulgig harluulan dogolduulah n ed narin arga baril. olon jil tagnuul tsagdaagaar oroldson mungnii uls turchid ulsin ayulgui baidlig undseer n yalzruulsaar l baina. huchnii baiguulgig buzar uls turuus har piaraas hol bailgmaar baina.
Энэ хүн энхбатыг үхэлд хүргэсэн тэгээд шагнуулах л өдии хүрчээ баивал тим л баина
Nuguu hulgaich ni end ireed General tsoloor shagnuulaad suuj bdag. Ene tsoliig ni huraaj avah heregtei shde. TEG ajilaad terbumtan bolchihloo Uur yah yostoi yum be?
фу фа чадварлаг тагнуулч гэнэ уу? Хулгайч нохой юм биш уу!!!!
7 сарын 1-ний алуурчдыг нэхэж гаргаж ирж чадаагүй байж тив алгасаж эх орны даалгаварыг биелүүлсэн хүнийг барьж идэхнэ үү новшнуудаа. Харин ч чадварлаг тагнуулч байсан нь Монголын түүхэнд бичигдэж үлдэнэ.
Huuli gej baidag bol ter enhbatyg avchirsan humuus hariutslagaa mongold uureh yostoi
Elbegiin uyanii nohoig hurdan barih heregtei
Hyrts gedeg hun uuruu hunii gazar yamar bsnaach meddegui.. Odoo hiij bgaach ajlaa haruytslagui hiideg um bishuu.. Buh l buten ambanii darga hunshude.. Hun helmegduuleed l zugeer l ajlaa hiigd yavj bnda.. Hezee neg tsagt Ene nugel hiigd yavj bgaa humuus tengert gesgeel hurteh bhda.. Olon humuusuun zovlongoor jargal hiigd yaaj uych boloogui um shig amidartsgaadag um boldoo ..Hun byryy zuil hiivel haruyrslaga huleeh estoi tegehed manaid hyylia zurchsun humuus ni ylam bayajaad zuv zugeer yavtsgaaj bn tegehdee yadarsan ailiin Huuhduud tedniid orond zolioslogdood yavtsgaaj bn arai l bish umaa manaih
Энэ хүн яасын улсын ажил л хийж явсан шүү дээ Авилгач биш шүү дээ
эргүү элбэгээгийн өгзгийг долоогчийг шоронд хатаах ёстой
elbegdorjiin gar hol bolj helmegduulelted oroltsson hurts bol gemt heregten
elbegdorjiin gar hol bolj helmegduulelted oroltsson hurts bol gemt heregten
elbegdorjiin gar hol bolj helmegduulelted oroltsson hurts bol gemt heregten
elbegdorjiin gar hol bolj helmegduulelted oroltsson hurts bol gemt heregten
Цэргийн хүнд үүрэг өгч гүйцэтгүүлчихээ д харийн шүүхэд шийтгүүлэхэд нь дэмжлэг үзүүлбэл эх орноосоо урвасан хэрэг болно. Энэ бол Энхбаярын улстөржилт сонгуульд ямар ч болов аргаар ялах гэсэн хүслийн хар мөр.
GERMANY SHUUH HARAAT BUS N HAA BNA. MERKELIIN NAIRAAND OROLTSOJ??????????
tushaal guitsetgesen sain bur onts sain tsereg
Elbegee odoo yah bol olon ulsii. Huuli durem iig yadag yum boldoo dorligoono yamarch argalah arga bhgui dee shudraga l eronhiilogch bol hui dureme bieluuleed hun helmegduulsen hunig avaachij tushaah blgui dee kkk
odoo ungursuun germanchuud hulhiduulchad uurtai bgaam bhda
германаар бичсэн нь монгол хун байна тэр тусмаа маш муу албан бус хэллэгээр бичиж шпигель ийм муу бичлэгийг хэвлэх ч угуй
ГОРЬД ЭНХБАЯРЫНХААС ТОМ САЛААВЧ ӨГЬЕ ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ГАРУУДАД
Urid n london hotod barivchlagdaj horigdloo gehed mongol hun buriin setgel emzeglej omgoolj hamgaalhiig husj torzasag erh medeltnuuded handaj baisan. Ter yamar arga zali bolomjoor sullagdsaniig hen ch medehgui ter ATG-iin darga bolj alban tushaaltnuud erh medeltnuudiin gar hol bolj uls toriin orsoldogchiin huch hereglen barivchilj helmegduulj erh choloond n haldaj yallasan. Odoo ene huniig barivchilsan ch omoorohgui Durgui hurch baina.
Монгол төр гэж байгаа л бол Үүргээ биелүүлсэн тусгай албаны ажилтныг хамгаалах ёстой.
muu nohoin golgiig germanii tald huleelgej og
Hurch buruutai
unend guitsegdej bn da.. enuuger sedewleed goe kino bolgowol zugeer l yum.
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
germand yavuul naash ni buu zugluul
Gemt heregten hunii muug zuzeh dontoi Hurciig MONGOLNchadadgui yum bol GERMANII SHUUH YALLAH HEREGTEI
Энхбаярын балаг дуусахгүй ээ
Хурцийг биш Энхбаярыг явуулах хэрэгтэй.Жинхэн
khulgaich khurtsiig Germanii shorond khataa.
end nam yamar hamaatai ym gemt hereg hiisen hen bolowch huuliin omno adilhan hariutslagaa huleej suraach
mgl toriin bj bga tsarai eruugiin elementuudiig awchiraad l tom darga bolgoj bdg
MAN iin Zohion baiguulaj bgaa bas 1 show bish yy? Kkk
Хууль дүрмээрээ бол Хурц хуралд очих л ёстой.
Жинхэнэ гоё юм болох нь дээ үүнийг Хурц гуай уншиж л байгаа байх даа хүн хулгайлсан хүн Монголд ирээд л дарга болдог хөгийн жишиг манайд л байгаа болохоос Ардчилсан оронд бол энэ шиг онц хүнд гэмт хэрэг гэж байдаггүй л байхгүй юу...