“Шөнө дундын яриа”-гаар сүнсний ертөнцөд зочлоорой

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

“Очир фильм”, “Mongolian media group”-ийн хамтын бүтээл болох “Шөнө дундын яриа” киноны нээлт өнөөдөр “Өргөө” кино театрт болох нь. Тус кинонд “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулга болон “Панк энд реп” орчин үеийн бүжгийн хамтлагийн залуус тогложээ. Аймшгийн төрлийг инээдэмтэй хослуулсан уг бүтээлд найзуудын нөхөрлөлийг олон талаас нь харуулах ажээ.

Тус киноны уран бүтээлчид энэхүү далд ертөнцийн тухай сэдвийг хүмүүс их сонирхдог учраас нэлээд амжилтад хүрэх болов уу хэмээн найдаж байгаа аж. Энэ ч утгаараа, уг кино үзэгчдийн сэтгэлд нийцвэл дараагийн ангиудаа хийх бодолтой яваа гэнэ лээ. Нэгэн үе телевизийн нэвтрүүлэг маягаар олонд хүрч байсан “Шөнө дундын яриа”-г үзэгчид сүнс, хий үзэгдэл, чөтгөр шулмас гэх мэт далд ертөнцийн төлөөлөлтэй учирсан бодит явдлуудын тухай ярилцлагуудаар нь санаж буй биз ээ.  

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top