Сэтгүүлчдийн ажлын нөхцөл хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж байна вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сан, ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Хөдөлмөр сонинтой хамтран “ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА СЭТГҮҮЛЧДИЙН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын 300 төлөөлөгч оролцох бөгөөд сэтгүүлчдийн цалин хөлс, ажлын нөхцөл нь хэвлэл мэдээллийн итгэл үнэмшил, хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж буй, өнөөгийн нөхцлийг өөрчлөхөд шаардлагатай алмхууд, өөрчилснөөр хүрч болох үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, санал, бодлоо солилцох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top